ТЕХРАН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Al Jazeera/. Урьд өмнө тохиож байгаагүй ган ганчиг нүүрлэсний улмаас Ираны нийслэл Техран хотын оршин суугчдын ундны усны гол эх үүсвэр нь хоёр долоо хоногийн дотор ширгэж магадгүй байгаа тухай тус хотын усан хангамжийн компанийн захирал мэдээлжээ.
“Техраныг ундны усаар хангадаг таван усан сангийн нэг болох Амир-Кабирын далан 8 хувиар (14 сая шоо метр) дүүрэн байна. Жилийн өмнө энэ хэмжээ 86 сая шоо метрт хүрч байсан бол сүүлийн жилүүдэд бүс нутагт борооны хэмжээ 100 хувиар багассан” гэж тэрбээр хэлсэн байна.
Түүний хэлснээр, усны түвшин ийм байгаа тохиолдолд усан сан хоёр долоо хоногийн турш Техраны ундны усны хэрэглээг хангах боломжтой гэжээ. Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр, Техраны хүн ам өдөрт 3 сая орчим шоо метр ус хэрэглэдэг байна. Нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд зарим дүүргийн усны хангамжийг түр зогсоожээ.
Иранд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд болж байгаагүй их ган гачиг нүүрлээд байгаа тухай "Al Jazeera" суваг мэдээлсэн байна.
Техраны усан хангамжтай холбоотой асуудал хүнд байгаа талаар Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр Ираны сэтгүүлчидтэй уулзахдаа, Талекан далангийн усан сангаас Техранд ус нийлүүлэх ажлыг эхлүүлж, намрын хэрэглээг хангах арга хэмжээг авч байгааг танилцуулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл4
бүх орон хойшоо дүрвэж байгаа тул монголч лүрвэгсэдээр дүүрч байна
Улаанбаатар хотын энэ дураараа ярьсан худалч дарга нараас болж улаанбаатарын хэдэн Монголчууд хатаж үхэх байх шүү. Хятадууд байгаль нуураас ус татах хоолой барьж , Ланжоу хотыг усаар хангах санал оросод тавьжээ. Хэрвээ энэ саналд Орос нааштай хандвал Монголоор байгалийн хийн хоолой тавихыг хятад зөвшөөрнө гэж хэлсэн байна. Энэ санааг сайн ухаж ойлгох хэрэгтэй. Хятадууд усны дутагдалтай байгаа. Сүүлийн үед Улаанбаатарын дээр усан сан байгуулна гэж ярьдаг боллоо. Хятадууд туулын усыг шугам хоолойгоор Ланжоу хот хүртэл татах шууд бодлого хэрэгжүүлж байна. Улаанбаатарын ундны усыг ямар нэгэн байдлаар хувааж авах сонирхолтойгоо энэ Улаанбаатар хотын орлогч Даваадалай мэтийг ашиглаж хэрэгжүүлэхээр хөдөлсөн байна. Хятадын удирдагч нарын санааг уншиж чадахгүй Монголын төрийн удирдагч Хүрэлсүх, Занданшатар, Улаанбаатарын дарга Нямбаатар нарыг солих хэрэгтэй. Туул голоо хамгаалж байхгүй бол мөдхөн хятадууд хүчээр усыг нь хоолойгоор Ланжоу хүртэл татна шүү.

Тёхран байхдаа яахав дэ ! Тeгeран гээч !