УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ. Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно” гэжээ. Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн олонхын саналаар гишүүнээс эгүүлэн татах санал оруулах талаар ярьжээ. Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон.
Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа бололтой.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийг сахин хамгаалж, Цэцээс гаргасан шийдвэрийг биелүүлж, хүлээж авах ёстой гэж үзэж байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар томьёоллоор орж ирэхээс шалтгаалан АН бүлэг дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Жишээ нь, энэ дотор ямар асуудлууд багтсаныг мэдэхгүй байна. Үүнээс өмнө АН-ын бүлэг зарчмын байр сууриа нэгтгэлээ. Энэ нь Үндсэн хуулиа дээдлэн ажиллана. Хоёрт, 2025.10.22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, биелүүлэх нь зүйтэй шийдвэрлэлээ” гэсэн тайлбар өгөв.
Б.Баярбаатар: Цэцийн дүгнэлт нь зүгээр л хууль зүйн санал юм
Мөн өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбогдох асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Ёс зүйн дэд хорооны зарим гишүүн орон нутагт томилолттой, зарим нь өвчний чөлөөтэй учраас хурлыг хойшлуулсан. Ирцээ дахиж бүртгээд, хуралдахаар төлөвлөж байна. Х.Булгантуяа даргад хариуцлага тооцох тухайд бүлэг нэг удаа хуралдаад, УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг тавьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх зүйч, хуульчид ҮХЦ-ийн дүгнэлтэд анализ хийсэн.
ҮХЦ-ийн дүгнэлт гэдэг нь хууль зүйн санал юм. Гэтэл агуулгаараа "УИХ хэлэлцэхгүй" гэж тавьсан.
Гэхдээ УИХ-ын тухай хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. Тиймээс өнөөдөр зарим байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэнэ. Цаашдаа энэ саналын томьёолол Цэцийн хэлэлцэх асуудал мөн үү, УИХ-ын чуулганы ирцийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх зүйл мөн үү гэдгийг ярих ёстой. УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ хяналт тавих эрхтэй юу гэдэг асуудал нухацтай яригдаж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд дүгнэлт гаргасан ч Их Хурлын бүрэн эрх рүү халдсан” гэлээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл17
Ene neg tolgoigui hun yagad undsen huuliin tsetsiin shiidveriig ulandaa gishgej tailbarlaad bdg yum be ene huniig tagnuulaas shalgaachee
БУЛГАНТУЯАГ МУНДАГ ЧАДАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ ЯВСАН БУРУУ БОЛЖ. САНААТАЙГААР ЗОРИУД УРЬДЧИЛАН ТООЦООЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН. ЯМАР АЙМААР ЗОРИГТОЙ ,ХӨӨРХӨН ЦАРАЙНЫ АРААС ХИЙЖ ЧАДАВ АА.
Булгантуяа маш хүчтэй дарамт шахалтаар л тийм шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэсэн нөхцөл байдлыг шийтгэл ногдуулахдаа харгалзан үзмээр юм байна лээ шүү!! Энэ муу хүүхнийг тал талаас барьж идчих гээд дайраад байх нь чухал биш!!!
яам болгонд очиж гологдоод. их хуралд олны нүдэнд ил баларлаа. ээж аав нь хүчээр дургүй үлстөрд нь зүтгүүлээд шахаад байдгийм шиг байган. өөрөө ойлгож байгаа ч юм байхгүй мангаагаад. гэрийн авгай мануухайгаа хийвэл таарна.
Шөнөжин алх барьж төр эргүүлэх гэж байдгаараа зүтгэсэн гялтгар авгай шангаа хүрт.Өргөсөн тангарагтаа ядахдаа үнэнч бай. Солнгосын ерөнхийлгч яаж огцорч байлаа. Жинхэнэ ардчлсн орнуудаас суралц.
Шөнөжин алх барьж төр эргүүлэх гэж байдгаараа зүтгэсэн гялтгар авгай шангаа хүрт.Өргөсөн тангарагтаа ядахдаа үнэнч бай. Солнгосын ерөнхийлгч яаж огцорч байлаа. Жинхэнэ ардчлсн орнуудаас суралц.
Огцруул, би санал өгч гаргаагүй
Өргөсөн тангараг нь заавал биелүүлэх ёстой биш заримдаа биелүүлэхгүй байж болдог ердийн нэг уянгын халил бх нуу ? Энэ хүүхнийг өмөөрөөд бгаа улсынхаар бол? Ийм УиХ тэгвэл бүгдээрээ тар. Төрөөр алиа хошин болгох нээ
Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!
Эргүүлэн тат, мөн ялыг нь өгөх хэрэгтэй. Монгол улсад өнөөдөр улс төрчид, УИХ гишүүд вуч хийсэн болно гэсэн ойлголт улам бүр хэцүү их болж байна.
Энэ Баярбаатар гэж нэг үйлсгүй тэнэг хүүр юмаа. Хуульчийн боловсрол мэдлэг нь бүр 00, хуучны ДоЯ-ны л ажилтан хүн шиг харагдаж бна.
Meden budilan undsen chuul zorchdog tanchai ballad Bulgantuya yg odoo ogchor
Meden budilan undsen chuul zorchdog tanchai ballad Bulgantuya yg odoo ogchor
Meden budilan undsen chuul zorchdog tanchai ballad Bulgantuya yg odoo ogchor
Meden budilan undsen chuul zorchdog tanchai ballad Bulgantuya yg odoo ogchor
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Тэр өдөр томьёоллыг нь мэдсээр байж Булгатуяатайгаа нийлж Засгийн газрыг унагачихаад одоо болохоор новширч байдаг ардчилсан намынхан ёстой Түгжилүүд юм да !
Баярбаатар ес зүй мэдэхгүй байна шүү Цэцийг үгүйсгэж байх шиг Булгантуяа Баярбаатар нарын зүтгэж байгаа ганцхан асужлал нь нүүрсний р5мт хэрэгт холбогдсон Амарбаясгалангаа намынмдарга болгож улмаар ерөнхий сайд болгоод нэг баг өолж дураараа дургих гэж байсан бололтой Тэггэхээс яүндсэн хууль гишүүний ес зүй уосын эрх ашиг гэж бодож байгаа юм алгаа Намынхаа цагаан ордонд хуйвалдаад сурчихсан төрийн ажлын талаар ойлголт алгаа