sonin.mn

10-р сарын 31-нд Хятадын Төв радио телевиз болон БНХАУ-ын Лагос дахь ерөнхий консулын газраас хамтран зохион байгуулсан "Инноваци, нээлттэй байдал, хамтын хөгжил" сэдэвт дэлхийн яриа хэлэлцээний Нигери дэх тусгай арга хэмжээ Лагос хотноо зохиогджээ. Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Нигерийн Залуучуудын хөгжлийн сайд Айодлер Олаунд нар видео илтгэл тавьжээ. Хятадаас Лагос дахь Ерөнхий консул Ян Ючин, Нигерийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, тусгай үүрэг хариуцлагын ахлах тусгай зөвлөх Тунд Рахман зэрэг Хятад Нигерийн холбогдох газрын өндөр албан тушаалтнууд уг арга хэмжээнд оролцон үг хэлсэн бөгөөд Хятад Нигери хоёр орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэлийнхний 300 орчим төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ.




Шэнь Хайшюн хэлэхдээ, дэлхийн анхаарлын төвд байсан ХКН-ын Төв Хорооны 20 дахь сонгуулийн 4-р бүгд хурал Бээжин хотноо амжилттай өндөрлөсөн нь шинэ эриний Хятадын хувьд чухал үйл явдал боллоо. Энэхүү өндөр ач холбогдолтой хурал нь Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлаа үргэлжлэн өргөтгөж, хамтран ажиллаж, хамтдаа хожсон шинэ дүр зураглалыг бичиглэснийг дэлхий нийтэд дахин зарлалаа. Мөн ХТРТ нь хамтрагч талуудтайгаа дэлхийн хэмжээний хамтдаа зөвшилцсөн платформ байгуулахад бэлэн байна гэжээ.