Тэнгэр хангай жам ёсоор хүйтэрч, улс төр жам бусаар халсан өдрүүд үргэлжилж байна. Эхэндээ “…Ердөө л нэг намын даргын сонгууль” хэмээн харж байсан. Энэ эндүүрэл байжээ. Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын даргын сонгуулиас эхтэй улс төрийн үл ойлголцол Төрийн ордон руу “нүүж” ороод төрийг самрах шахав. Бараг самарчихав уу яав, мэдэхгүй юм. Дээгүүрээ ч доогуураа ч яасныг хэлж мэдэх хүн алга байна.
Ер нь бол, энэ хэдэн улстөрч сүүлийн хэдхэн сард бүх хязгаарыг даваад алхчихсан. Хүн ёсны хэмжүүр бол нэгэнт алдагдсан. Хуулийг ч давж харайв. Энэ улс төрийн дажинд УИХ, Засгийн газар, тэр байтугай Үндсэн хуулийн Цэц хүртэл татагдан оролцов. Хөлд нь Үндсэн хууль ч өртчих шиг боллоо.
Үнэндээ, Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүн нь хоорондоо тэрсэлдэнэ гэдэг бол тусгаар улсын хувьд онцгой аюултай үзэгдэл юм. Гэхдээ яахав, ингээд зогсвол учиртай. Харин зогсохгүй үргэлжлээд байвал улс орны эдийн засаг ч, улс төрийн засаглал ч хэцүүдлээ. Хаа очиж монголчууд бид чинь хонь шиг тохитой ард түмэн юм. Улстөрчид Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон дамнаж хэрэлдэж уралцаад дураараа л дургиж байна. Харин ард түмэн шөнөжин өдөржин шатахуунд оочерлож, эмч багш нар “…Цалингаа нэмүүлье” гэх арга тасарсан шаардлага тавьж жагссаар байна. Монголын өнөөдөр нэг иймэрхүү…
МАН-ын дотоод зөрчилд МАН ялагдчихав уу?
Төрийг бужигнуулаад байгаа эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг нь хоёр даргатай байснаа өнгөрсөн долоо хоногт нэгтэй болов. Өмнөх дарга Ж.Бат-Эрдэнэ нь Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болох тохироотой Бүлгийн даргын ажлаа өгсөн бололтой.
Х.Булгантуяа гэснээс, түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас бууж магадгүй гэхтэй зэрэгцээд МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг нь авах хүнийг тус намынхан нэрлээд эхлэв. Тэр хүнээр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ярьж байна.
УИХ дахь МАН-ын бүлэг ингэж нэг даргатай болсны араас МАН-ын генсек Я.Содбаатар “…Бид эвлэрлээ. Ер нь эвдрээд байсан зүйл үгүй” хэмээн мэдэгдэв. Гэхдээ тэднийг ингээд эвлэрчихнэ гэхэд итгэхэд бэрх юм. Зүгээр л хоёр талын нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байгаа үйл явц өрнөж байгаа юм. Тодруулбал, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр 2025 оны есдүгээр сарын 28-ны МАН-ын Бага хурлаар намын даргад өрсөлдсөн. Тэндээс Д.Амарбаясгалан сонгогдсон. Гэхдээ “…Тэр хүчингүй, Их хурлаараа намын даргаа сонгохоор болсон” гэж генсек Я.Содбаатар нь мэдэгдсэн. “…Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хойш.Занданшатар дараалан ялах болсон. Түүний үргэлжлэл” гэж ярих хүн цөөнгүй байна. Гэхдээ, явж явж МАН-ын дотоод зөрчилд МАН л ялагдчихав бололтой.
МАН-ын гишүүд: Намын эв нэгдлийг хангаж хоёуланг нь тат
2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд болох МАН-ын Их хурлын дараа асуудал өөр болж магадгүй юм. Учир нь, сүүлийн өдрүүдэд МАН-ын “дотоод холбоо”-ны чаатаар тус намын гишүүд “…Намын эв нэгдлийг хангаж Бага хурал дээр нэр дэвшсэн хоёр хүнийг хоёуланг нь татах хэрэгтэй.
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёроос өөр хүнийг намын даргад нэр дэвшүүл” гэх шахалтыг удирдлагууддаа тасралтгүй үзүүлэх болжээ. Яг ийм байр суурь өөр “суваг”-аар ч гарч ирж байгаа юм байна.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг нэг даргатай болохын өмнөхөн тус намын Удирдах зөвлөл нь Бодлогын зөвлөлөө оролцуулаад өргөтгөсөн хуралдаан хийсэн. Тэндээс МАН-ын дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хагарсан хоёр талыг эвлэрүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг олон нийт, улс төрийн хүрээнд “…Эвлэрүүлэх ажлын хэсэг” хэмээн нэрлээд байгаа юм. Ажлын хэсэг хоёр талтай уулзаж, бас санал дүгнэлттэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хуралджээ. Ажлын хэсгээс олон нийтэд зориулж ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ, урьдчилсан байдлаар МАН-ын Их хурлаар хагарч хэрэлдсэн хоёр талынхаас өөр “нэр дэвшигч” гарч ирж магадгүй болжээ. Учир нь 2027, 2028 оны сонгуулиудад МАН амжилт гаргах эсэх нь эргэлзээтэй болж байгааг элдэв судалгаануудын дүн харуулаад эхэлжээ. Тиймээс, лав Д.Амарбаясгалан нь “…Намаа бодоод намын даргад нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлээд байгаа юм байна. Харин Г.Занданшатарын байр суурь тодорхойгүй байна. Ямартай ч түүнийг “…Сонгуульд ялагдаад хариуцлага хүлээхгүй ЕТГ-ын дарга, тэгээд Ерөнхий сайд болсон.
Одоо МАН-ын дарга гээд явж байна. Хориг тавиулна. Хагарна. Нөгөөдөхөө буруутгана. Хэт хувиа хичээсэн байдал нь намын дараагийн сонгуульд байхгүй болгож байна” гэсэн шүүмжлэл дээр хэлсэнчлэн тус намын “дотоод холбоо”-гоор яригдсаар байгаа аж.
Үүнээс гадна “…Г.Занданшатарыг МАН-ын дарга болонгуут нь АН-ынхан “Хууль бус Засгийн газар” гэж акц хийх гээд бэлдэж байна” гэх мэтийн мэдээллүүд МАН-ынхныг ацан шалаанд оруулаад байгаа бололтой.
АН-аар “тоглодог” байсан МАН “тоглуулдаг” болов
МАН хагаралтай хэвээр байх нь АН-д л ашигтай. Тэгэхээр МАН нэгдэхэд АН дургүй байх нь ойлгомжтой. Тэр байтугай, АН-ынхан “…МАН-ыг гоё хагарч байх үед нь хамт шийдчихгүй, нэг талыг нь хамгааллаа” гээд намын дарга О.Цогтгэрэлийгээ буруутгаад эхэлжээ. Бүр ахиад тус намын анхан шатны байгууллагын гишүүд нь “…Энэ хэвээрээ байвал хариуцлага ярья” гэсэн саналыг ч гаргах болжээ. Түүнийг “…Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулиар МАН-тай тохироо хийчихлээ” гэж хардаад байгаа юм байна. Үнэхээр ч цагийн салхи эргэсэн. Нэгэн цагт АН-аар “тоглодог” байсан МАН өнөөдөр өөрөө “тоглуулдаг” болсон. УИХ дээр МАН дангаараа шийдвэр гаргах чадамжгүй болсон. АН оролцож байж л асуудлыг нэг талд нь гаргадаг болчихсон. МАН ингэж дотроо хагараад хүчээ барж байгаа бол АН дээр хүч хуралдсаар байна. Түүнчлэн МАН лидерүүдээ буланд шахсаар байна. Шахуулсан лидерүүд нь 2027 онд АН-ын талд ажиллахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүсгээд байгаа юм. Түүнчлэн “… Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болговол 2028 онд хэцүү, тэгэхээр намынхнаар нь дуусгуулах хэрэгтэй” гэсэн АН-ын тактик бараг хэрэгжив. Юутай ч МАН-ын энэ Их хурлыг МАН-ынхнаас гадна Монголын төрд алба хашиж буй хүмүүс, улс төрийн хүчнүүд хүлээгээд сууцгаачихлаа.
Г.Занданшатарын Бор тээг, Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг, хэн нь ч ярьдаггүй “Бодь”-ийн гэрээ...
МАН-ынхныг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсанд олон нийт илэрхий эгдүүцэлтэй шүүмжилж байна. “…Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрэх гэлээ. Эвлэрэл нэрийн дор хулгайгаа нуух гэж байна” гээд байгаа юм. Үүнийг үл тоож нэгэнт болохооргүй болжээ. Учир нь “…Хуйвалдааны ард нүүрсний хулгайгаа нуух гэлээ” гэж байгаа аж.
Үнэндээ, Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа Г.Занданшатарын “…Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдэгт олон нийт алга ташиж байна. Үнэхээр ч, нийтийн хүсэл нь энэ. Түүний өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч нүүрсний хулгайг байнга ярьж ирсэн. Тэр нь ч олны дэмжлэгийг авдаг байв.
Ер нь бол “төрийн залгамж чанар”-ын дагуу Засгийн газрын хоёр тэргүүний нүүрсний хулгайтай тэмцэх асуудал нэг шугамаар явбал сайн байгаа юм. Гэвч, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьдаг нүүрсний хулгай одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын ярьж байгаа нүүрсний хулгай хоёрын субьектив дүрүүд нь өөр байгаад байна. Л.Оюун-Эрдэнэ анх 2022 оны хавар Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж нүүрсний хулгайг ярьсан. Удалгүй Ухаахудагийн асуудлыг сөхөж гаргасан. Удаагүй огцорсон. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар ч бас “…Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм. Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна” гэж мэдэгдсэн.
Агуулгын хувьд хоёулаа л “…Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэцгээж нэг зүйл ярьж байна. Бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нүүрсний хулгайн гол обьект хэмээн үзэж буйгаараа ижил байна. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нүүрсний хулгайгаас ангид байх өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлага үүсээд байгаа юм.
УИХ-ын зарим гишүүн ч энэ талаар дуугараад эхэлжээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед, 2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын оролцоотойгоор хууль хяналтын байгууллагууд “…Хятадын компаниудад нүүрс худалдах гэрээ хийхдээ тухайн худалдан авагчид зах зээлийн үнээс илтэд хямд үнээр худалдахаар гэрээлсэн эсэх”, “…“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт хийж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бараа материал нийлүүлэх, хөрс хуулах, тэсэлгээ хийх, операторын үйл ажиллагаа, тос тосолгооны материал болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг нийлүүлэхэд тендер зохион байгуулахдаа тус компанийн үе үеийн удирдлагууд бусдад давуу байдал олгосон эсэх”, “…Оффтейк гэрээ байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх”, “…Нүүрс тээвэрлэх явцдаа жингийн зөрүүтэй ачсан эсэх, хоосон гэх мэдүүлгээр буюу буюу хулгайн тээвэр хийсэн эсэх” зэрэг чиглэлээр хяналт шалгалт, мөрдөн шалгалтыг ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед аж ахуйн шинж чанартай гэрээ хэлэлцээр байгуулах талаар ҮАБЗ-өөс Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргадаггүй болгох зорилгоор ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Төрийн болон Албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцэж байв.
Тэгвэл Ерөнхй сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд холбогдох сайд нарт албан даалгавар өгсөн.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг Засгийн газар, УИХ болон шаардлагатай тохиолдолд олон нийтэд танилцуулж, илэрсэн зөрчил, авлигын шинжтэй үйлдэл, хэлцлүүдийг баримтжуулж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгсөн. Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг шүүх, прокурорын байгууллагад шуурхай гаргаж өгөх мэргэжлийн баг томилон ажиллуулахыг даалгасан. Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд ил болгохоор болсон. Харин тэдний нүүрсний хулгайн “субьектив дүрүүд” нь өөр өөр байгаа юм. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг, Г.Занданшатар Бор тээгийг чиглэж ярьдаг. Ингэж Тавантолгойн хоёр “толгой”-г хоёр Ерөнхий сайд ярьж байгаа юм. Энэ дунд Тавантолгой-Гашуунсухайтын мухар төмөр замыг барихын тулд 2019 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас оффтейк гэрээний хүрээнд авсан олон сая тонн нүүрсний асуудал сугарч үлдээд байна. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатарын ярьдаг нүүрсний хулгайд Бор тээгээс гадна Л.Оюун-Эрдэнийн яриад байдаг Ухаахудаг, хэн нь ч ярьдаггүй Тавантолгой-Гашуунсухайтын мухар төмөр замын буюу “Бодь”-ийн оффтейк гэрээ багтахаас өөр аргагүй байна.
Нөгөөтэйгүүр, эндээс нэг зүйл маш тодорхой харагдлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нүүрсний хулгай, Ухаахудаг ярьсаар байгаад унасан. Г.Занданшатар ч Ерөнхий сайд болоод Бор тээгийг гаргаж ирсэн. Бас л унаж үзсэн.
Ерөөс, МАН бол нүүрсний хулгайтай нягт холбоотой нь үнэн юм байна. “…Энэ хулгайгаараа бие биеээ айлгаж, бойкотолдог” гэдэг ч ортой юм байна. Тиймээс олон нийт “…Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрэх гэлээ. Эвлэрэл нэрийн дор хулгайгаа нуух гэж байна” гээд байгаа нь зөв юм байна. Сүүлийн үед “…МАН эвлэрэл нэрээр хуйвалдаад хулгай зэлгийн асуудал таг чиг болох юм бол олон нийт хэн нэгэн гишүүнтэй нь бус намтай нь хариуцлага ярих хэмжээнд очлоо” гээд байгаа нь үнэний ортой болж таарлаа. Хэрвээ тэгвэл гурав дараалан ялсан МАН дараагийн сонгуулиудад хэрхэх нь тодорхой болно. Түүний дараа “…Хаачих” вэ гэдэг асуулт бас гарч ирнэ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл10
Dear Mongols: Capitalism is legal right to develop and build private property and legally possess the property.Democracy is the best form of governance which makes positive change for everyone. Look at yourself.How much progress have you made since collapse of Soviet Union none. Same swamp but more toxic. Think outside of swamp. Sincerely Iron Leader the Great
МАН-ын доторх энэ удаагийн хагарал нь нэг удаагийн түр зуурын хэрүүл төдий биш, хүнээр бол хорт хавдар нь бүр 4-р шатандаа орчихсон, эмчилгээгүй болсонтой яг л адил!!! Хорт хавдар нь дотуур эрхтнийг нь идсээр нэг л өдөр нас бардагтай адил Содбаатарын хэлдгээр МАН эвдрээд байсан юмгүй гээд аргацаагаад байвал нэг л өдөр дэлбэ үсэрнэ, тэгэхдээ төр засгийг хөлдөө чирж нураана шүү, энэ нохдууд!!!
Хаачдын, тэр чигээрээ тонилбол таарна
Ман ы их хурал одоо дахиад намын даргаа сонгох нэрээр засгаа огцруулах уу Шинэ Үндсэн хуулийг яах гэж баталсан юм бэ янэгд гүйцэтгэх засаглалыг ойрхон ойрхон орцруулахгүй тогтвортой ажилуулах хоерт УИХ ын гишүүдийн тоог нэмж үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх ардчиллыг хөгжүүлэх гэж баталсан ягэтэл сүүлиын хоер сар юу болов Үндсэн хуулийн дээрх зорилтуудыг огоорч фронтынмдхвшилтанд орлж буй залуу гишүүд засгаа унагах гэж хулгайд сэрдэгдсэн даргаа авч үлдэхх гэж улайрч Нараа мэт нь лураараа хараал урсгаж төриын ажлыг гацаав 126 гишүүний нэг сарын цалин зардалд 3 тэрбум зарцуулдаг ажээ ятэгвэл энэ өүх зүй зохисгүй юмыг харж сонсох гэж татвар төлөгчид хоер сарын хугацаанд 7 тэрбумыг зориулжээ
хогийн мах гуравдугаар сургуулийн хүүхэд багш нарын барилгын туйпуу өхгүй бол ард түмэн гуравдугаар сургуулийн эцэг эхчүүд орсуудыг үзэн ядасны төлөө дуусганаа
иан махн ленин сталины СҮХБААТАР ЧОЙБАЛСАНГИЙН НАМААС ӨӨР ТӨР БАРИХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯРЬДАГ ЗАЛЬТНУУЛ АМЕРИК РУУ МӨНГӨӨ АВААД АРИЛСАН АР АРААС НЬ ГАР ХӨЛ НЬ ГАРСААР БАЙХАД ИДСЭЭР БАЙХАД ЗОГСООГООЧЭЭ ХИЛЭЭ ХААГААЧЭЭ ЦЭРГИЙН ДИКТАТУР ТОГТООГООЧЭЭ МУУХАЙ ХАР ГООЖУУР ГЕНЕРАЛУУД БАТЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ ХӨРШ ХОЁР УЛС РУУ ХУВААГДААД ОРНО
иан махн ленин сталины СҮХБААТАР ЧОЙБАЛСАНГИЙН НАМААС ӨӨР ТӨР БАРИХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯРЬДАГ ЗАЛЬТНУУЛ АМЕРИК РУУ МӨНГӨӨ АВААД АРИЛСАН АР АРААС НЬ ГАР ХӨЛ НЬ ГАРСААР БАЙХАД ИДСЭЭР БАЙХАД ЗОГСООГООЧЭЭ ХИЛЭЭ ХААГААЧЭЭ ЦЭРГИЙН ДИКТАТУР ТОГТООГООЧЭЭ МУУХАЙ ХАР ГООЖУУР ГЕНЕРАЛУУД БАТЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ ХӨРШ ХОЁР УЛС РУУ ХУВААГДААД ОРНО
иан махн ленин сталины СҮХБААТАР ЧОЙБАЛСАНГИЙН НАМААС ӨӨР ТӨР БАРИХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯРЬДАГ ЗАЛЬТНУУЛ АМЕРИК РУУ МӨНГӨӨ АВААД АРИЛСАН АР АРААС НЬ ГАР ХӨЛ НЬ ГАРСААР БАЙХАД ИДСЭЭР БАЙХАД ЗОГСООГООЧЭЭ ХИЛЭЭ ХААГААЧЭЭ ЦЭРГИЙН ДИКТАТУР ТОГТООГООЧЭЭ МУУХАЙ ХАР ГООЖУУР ГЕНЕРАЛУУД БАТЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ ХӨРШ ХОЁР УЛС РУУ ХУВААГДААД ОРНО
иан махн ленин сталины СҮХБААТАР ЧОЙБАЛСАНГИЙН НАМААС ӨӨР ТӨР БАРИХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯРЬДАГ ЗАЛЬТНУУЛ АМЕРИК РУУ МӨНГӨӨ АВААД АРИЛСАН АР АРААС НЬ ГАР ХӨЛ НЬ ГАРСААР БАЙХАД ИДСЭЭР БАЙХАД ЗОГСООГООЧЭЭ ХИЛЭЭ ХААГААЧЭЭ ЦЭРГИЙН ДИКТАТУР ТОГТООГООЧЭЭ МУУХАЙ ХАР ГООЖУУР ГЕНЕРАЛУУД БАТЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ ХӨРШ ХОЁР УЛС РУУ ХУВААГДААД ОРНО
ху намын маань гэм биш зан шүү дээ, бусдыг бол ялихгүй юмаар л буруутгаад эсвэл гүтгээд буруутан болгочихно, өөрсдийнхөө бурууг бол хэзээ ч хүлээхгүй, тэгсхийгээд маазруулаад замхруулчихна эсвэл бусдад тохчихно
Аливаа уул уурхайн үйлдвэрлэл явуулахад нэгдүгээрт ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ, хоёр дугаарт УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, гуравдугаарт АЖИЛЛАХ ХҮЧ-ХҮН гэсэн 3 зүйлийг ашигладаг. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ нь төрийн буюу нийт ард түмний өмч байдаг. Харин УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нь хөрөнгө оруулагчийн өмч байдаг бөгөөд үүнийг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг.. Ингээд хоёр талаас өмчөө (хөрөнгөө) нийлүүлээд уул уурхайн үйлдвэр байгуулдаг. Ингэхдээ ТӨР нь өөрийн өмч болох ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛАА үнэлдэг. Харин ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ өөрийн өмч болох УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ (ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА) үнэлдэг. Тэгээд тэр өмчүүдээ үнэлсэн хэмжээгээрээ НОГДОЛ АШГАА хувааж авдаг. Гэтэл монголчууд өөрийн өмч болох дэлхийд хосгүй Оюутолгойн ордын 12,6 тэрбум долларын үнэ цэнэтэй АШИГТ МАЛТМАЛАА огт үнэгүйгээр РиоТинтод өгөөд НОГДОЛ АШИГГҮЙ хоосон хоцров. Дээр нь 11,4 тэрбум долларын УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН үнийн 34 %-ийг төлөх 16,0 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн өрөнд унав.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо 40 мянгатын гаралтай "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын жирийн 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.