sonin.mn

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрийн үр дүнд багш нарын цалинг ирэх онд 2.8 сая төгрөгт хүргэх тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоохоор болжээ.


Нэмэлт хэлэлцээрийн явц өнгөрсөн сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилж, өнөөдөр баталгаажсан байна. Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, багш нарын ажил хаялтад 720 байгууллагын 40 мянган ажилтан ажиллагсад оролцсон болохыг хэллээ. Үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг 2027 төсвийн төслийг хэлэлцэх үеэр талууд ярьж тохиролцохоор шийдвэрлэсэн аж.


Ажил хаялт 24 цагийн дараагаар зогсож, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болов.



Б.Туул

Эх сурвалж: Монцамэ агентлаг