sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл: "Эрүүл мэндийн салбарын санхүүжүүлэлт бараг нурчихсан гэхэд болно. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг боловч үйлчилгээ авч болдоггүй. 


Монгол Улс төсвийнхөө хөрөнгө оруулалтын ихэнх хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг боловч үр ашиг байдаггүй. 1,000 хүн ногдож буй орныхоо хэмжээгээр дэлхийн хөгжингүй орноос ч илүү хөрөнгө оруулалт хийчихсэн. Эмнэлгээс гадуур нас барж буй иргэдийн хувь хэмжээ асар их болсон байна.


Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын улсын дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Энэ бол нэмэгдлүүд орсон дүн. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг. Гэтэл эрүүл мэнд, боловсролын салбарын дундаж цалин Монгол улсын дундаж цалингаас бага байна. Салбарын сайд нь салбарын ажилчдынхаа дундаж цалингаар цалинждаг байвал ядаж яаж нэмэгдүүлэхийг мэддэг байх юм байна."гэв.




Н.Отгончимэг