ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /Reuters/. Нигерид христийн шашинтнуудыг олноор нь хөнөөж буй явдлыг таслан зогсоохын тулд Баруун Африкийн тус улсад АНУ-ын цэргүүдийг илгээх эсвэл агаарын цохилт өгч магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгджээ.
Нигерид цэрэг байрлуулах эсвэл агаарын цохилт өгөхөөр төлөвлөж байгаа эсэхийг нь асуухад Д.Трамп “Air Force One” онгоцонд сууж явсан сэтгүүлчдэд хэлэхдээ, “Магадгүй. Өөр олон хувилбар ч байж болно. Би олон зүйл бодож байна. Тэд Нигерид христэд итгэгчдийг урьд хожид байгаагүй олноор нь хөнөөж байна.
Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хариулсан байна. Д.Трамп Флорида дахь өргөөндөө амралтын өдрүүдийг өнгөрүүлсний дараа Вашингтон руу ням гаргийн орой буцах үеэрээ ийнхүү ярьсан байна.
Бямба гарагт тэрбээр Нигерийн эрх баригчид христийн шашинтнуудыг хөнөөж буй явдлыг таслан зогсоохгүй бол Африкийн хамгийн олон хүн амтай тус улсад цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлжээ.
АНУ-ын засаг захиргаа Нигерийг шашны эрх чөлөөг зөрчсөн хэмээн “онцгой анхаарал хандуулж буй орнууд”-ын жагсаалтад буцаан оруулснаас хойш нэг өдрийн дараа Д.Трамп цэргийн ажиллагаа явуулна гэж сүрдүүлжээ. Уг жагсаалтад мөн Хятад, Мьянмар, Умард Солонгос, Орос, Пакистан улсууд багтаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл2
НИГЕРИЙН АЛТ НҮҮРС БРИЛЛИАНТЫГ ДЭЭРЭМДХНЭЭ
Францын колони байсан Муслимууд давамгайлсан ядуу Нигерийг Английн колони байсан хөрш, газрын тос ихтэй хүчирхэг Нигеритэй андуурч болохгүй.Исламын Боко Харам дураараа дургидаг Нигер уран ихтэй нь Америкд сонин биш.Баруун Африкийн Францын колони байсан ядуу улсуудад Хятадууд хүртэл хөрөнгө оруулдаггүй.Төр засгууд нь "Хужаа танк" ярьж хөрөнгийг нь булаадаг, нутгийн "малчид нь" Киргизүүд шиг Хужаанууд зайл гэж дайрч дээрэмдэж алж талдаг. Ийм аюултай дайсагнасан нөхцөлд барууныхан хэзээ ч хөрөнгө оруулаад тэр тусмаа уурхай ажиллуулахгүй.Гол асуудал нь үнэхээр шашны үзэн ядалт, үндэстний цэвэрлэгээ.