Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм.
Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг тогтвортой хангах зорилгоор “Туул Усан цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байхаар ТЭЗҮ-д тусгаж байна. Төслийн хүрээнд гадаргын ус ашиглах боломжийг нээж, усны нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ус хангамжийг бий болгох төдийгүй үерийн эрсдэлээс хамгаалах, голын экологи, орчны тэнцвэрт байдлыг хангах зэрэг олон эерэг нөлөөлөлтэй байхаар төлөвлөсөн.
Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулснаар жилд 50–100 сая шоо метр усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Бүгд Найрамдах Энэтхэг улсын KPIL (Kalpataru Projects International Limited) нь урьдчилсан судалгаа, техникийн шийдлийг боловсруулахаар ажиллаж байна. Тус байгууллага нь олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд 19.000 км гаруй ус дамжуулах хоолой барьж, 15 сая гаруй хүнд буюу 750,000 гаруй айл өрхийг усны эх үүсвэрт холбосон олон улсын хэмжээнд усан хангамжийн салбарт туршлагатай компани юм.
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл6
Усныхаа эхэнд Гачуурт тэрэлжээр дүүрэн суурьшлын бүс байгуулж долоон шидийн батарейны үйлдвэр байгуулчихсан гэсэн биз дээ...
ЗХУ-ЫН ҮЕД УСАН САН БАРЬЖ БАЙГААД ХАЯСАН ГАЗАР НЬ БИЙ УСАН САНГ ЗАД ТАТАЖ УЛААНБААТРЫГ УСАНД АВАХУУЛАХ АЮУЛ БИЙШ ДЭЭ УКРАЙНУУД КАХОВКИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ САНГИЙН ДАЛАНГ ДЭЛБЭЛЖ ТАВЬ ШАХАМ ОРСЫН СУУРИНГУУД УСАН ДОР ОРОО БИЗ ДЭЭ ЖАРАН ЗУРГААН ОНЫ ҮЕРЭЭС ИЛҮҮ СҮЙТГЭЛ УЧРАНА ЧИНГЭС ХААН БУСАД УЛСЫГ ЭЗЛЭХДЭЭ ИЙМ АРГЫГ ХЭРГЭДЖ БАЙСАН
Хуцад байгаарай. Хар хотын түүхийг давтахгүй байх нь чухал болохоос биш, усаар наадаад бай гэж болохгүй. 1380 онд Мин улсын их цэрэг Монголын Хар хотын бүслээд дайн хийжээ. Бүхэл бүтэн 3 сарын турш Хар хотын монголчуудтай дайн хийгээд эзэлж авч чадахгүй их хохирол амсаж байсан Мингийн цэргийн дарга эцэст нь хотыг усгүй болгохоор шийдсэн. Ингээд хар хотын хажуугаар урсдаг голын урсгал гольдролыг өөрчилсөн тул Хар хотын Монголчууд 7 хоногын дотор хатаж үхжээ. Хар хотын хамгаалж байсан хотын дарга эцэсийн мөчид хотын бүх баримт бичиг, архивийг их элсэнд булаад нас баржээ. Хар хотод амьд үлдсэн нэг Монгол хүн үлдээгүй түүхтэй. 1860 онд Монголыг судалахаар ирсэн Оросын цагаан хааны судлаач Перелважиский Хар хотын тууриас 1380 онд булж нуусан бүх бичиг баримтыг 2 удаагийн жингийн ачаагаар Оросын Петрбург хүртэл авч явсан түүхтэй. Тэрхүү бичиг баримт дотор хар хотын бүслэлт, хар хотыг хамгаалж тулалдсан дайн, эцэст хар хотын бичиг баримтыг булахаар шийдсэн зэрэг тодорхой болсон.
Асар их үнэ цэнэтэй бичиг баримтыг оросууд зүгээр аваад явсан гэдэг. Тэрхүү бичиг баримт дотор Монголчууд Их Юань улсын үед хэрхэн хятадуудыг захирч байсан тухай тодорхой архивын материалууд байсан гэдэг.
энэтхэгүүдээр одоо яахавдээ, шал хулхи гарууд, нефьт үйлдвэр шигээ бүтэхгүй юм болно
өмнөд азийн олон орнууд камбож, мянмар зэрэг улс хятад, арабын орнуудаар хүний наймааны мафи хүчээ авч олон ази залуусыг өндөр цалинтай ажилд авна гэж аваачаад хүчээр биеийг нь үнэлэх, эрхтнийг нь зарах, онлайнаар романс залилан хийлгэх, банкнуудаас мөнгө зээлүүлж булаах гэх мэт олон төрлийн хэрэг хийдэг нь илэрсэн ч бүгдийг нь барьж чадахгүй байна. яагаад ийм шуугиантай мэдээг мэдээлэхгүй байна? их сэжигтэй сайт