sonin.mn

Нэрт найраг баян хуурч, хөгжмийн зохиолч, МУГЖ Г.Тэрбишийн Монголын их урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж 600 гаруй дууг бүтээж, ард түмнийхээ дунд ардын дуу шиг аялагдан байдаг шилдэг дуунуудаасаа бүрдсэн “АЛТРАН ШАРГАЛТАХ ЭРЭЭН НУУР-МЭЛМИЙ ТУНГАЛАГ УВС НУУРАА...” тоглолт боллоо.


бүжиглэх, хийл ба бичвэр нарын зураг байж магад

"Увс нуур", "Эрээн нуур", "Дэлгэрмөрөн", "Наран доторх наадам", "Тольтой мөнгөн эмээл", "Гал шарын унага" гээд нутаг нутгийн зон олны сүлд дуу болон мөнхөрсөн түмний хайртай дуунуудыг бүтээж, "Морьт цэрэг", "Уран хээ", "Цэрэг хүний жавхаа", "Тамсагийн цэнхэр хязгаар", "Сайн байна уу, ээжээ" зэрэг цэргийн чуулгын тайзнаа амилсан зуун зуун бүтээлийг төрүүлсэн эрхэм хүмүүний тоглолт халуун алга ташилтаар бялхаж, дурсамжит яриа дүүрэн болсон билээ. 


бүжиглэх ба баян хуур нарын зураг байж магад

Тус тоглолтод Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Г.Батбаяр, МУГЖ Б.Батбаатар, Б.Батболд, МУСТА Ж.Баатарсүрэн нарын түмний хайртай дуучид, ЦДБЭЧ-ын уран бүттээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм.


бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.