Өндөг анхдагч уу, аль эсвэл тахиа юу. Үүнд хариулт олддоггүйтэй адил “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг мэдэгдэхээ болив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр 2025 оны аравдугаар сарын 17-нд нэгдсэн чуулганаар чөлөөлсөн. Түүнээс хойш 20 хонож байна. Түүнийг чөлөөлөх тогтоолд “...УИХ-ын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн асуудалд орсон. Улмаар, УИХ дахь цөөнхийн бүлгээс дэд даргаар сонгогдсон Б.Пүрэвдорж энэ өдрүүдэд УИХ-ын даргын бүрэн эхээр хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, УИХ ихээхэн сонин байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл, өнгөрсөн долоо хоногт “эвлэрэл”-ээ зарласан МАН-ынхан “...УИХ-ын шинэ даргыг намынхаа Их хурлын дараа сонгоно” гэжээ.
МАН-ын Их хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд хуралдана. Амралтын өдрүүдээр таарч байгаа юм. Түүний дараагийн долоо хоногт УИХ-ын даргын асуудал яригдахаар болж байгаа бололтой.
Гэтэл бид Үндсэн хуулийнхаа 20 дугаар зүйлд “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд заачихсан. “…Төрийн эрх барьж байгаа намд эрх мэдлийг хадгална” гэж заагаагүй байна. Ийм байтал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангаж УИХ-ын даргыг сонгох асуудлаар ямар ч санаа оноо гаргахгүй, харин бүлэг дотроо хоёр хуваагдаж тамга тэмдгээ булаалдсан шиг сууцгааж байна. Тэд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа УИХ-ын тухай хуулийн 7.2-т зааснаар “…УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг. Гишүүний тангарагт “…Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, Үндсэн хуулийг дээдлэн сахина” гэж байгаагаас биш “…МАН-ынхаа шийдвэр, ашиг сонирхлыг дагана” гэсэн үг өгүүлбэр, утга агуулга алга байгаа юм.
Эндээс үүдээд дээрх “...УИХ, МАН хоёрын аль нь төрийн эрхийг барьдаг дээд байгууллага вэ” гэдэг асуудал хүчтэй хөндөгдөж байна. С.Зориг агсны “...Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн эрх ашиг эрэмбэлэх ёстой” гэсэн нь ч бий дээ.
Дээрээс нь, УИХ-ын даргыг заавал МАН-ын шийдвэрээр томилох хууль, дүрэм байхгүй юм. МАН дээр биш УИХ-ын бүтэц болсон МАН-ын бүлэг дээр асуудал шийдэгдэх ёстой. Үндсэн хуулийн 24.1-т “…УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн байна. Мөн УИХ-ын тухай хуулийн 10.1-т “…Сонгуулийн дүнгээр УИХ-д 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэнэ” гээд 11.1-т “…Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар МАН-д олгогдоогүй байгаа юм. Харин УИХ-д олонх болсон МАН-ынхныг “…Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулий 39.2-т “…УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна” гэж бий. МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т ч “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заажээ. Ийм байтал УИХ-ын даргын томилгоог намынхаа Их хурлын дараа шийдэхээр болсон нь МАН төрийн толгой дээр, цаашилбал Үндсэн хуулийн дээр гарсныг харуулж байгаа юм.Нөгөөтэйгүүр, өдгөө улс орны өмнө тулгамдсан, 2026 оны улсын төсвөөс эхлээд цаг үеийн олон чухал асуудал УИХ дээр овоорсон байна.
Манайхан улс төрийн шалтгаанаар “…УИХ дарга бол зүгээр л хурал удирддаг хүн” гээд байдгаас УИХ-ын дарга эдгээрт чухал оролцоотой юм. УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийг зааж өгсөн.
Тодруулбал, 13.1-т “…УИХ-ын дарга гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 13.1.1-т …УИХ-ын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах”, 13.1.2-т “…Ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах, нэгдсэн хуралдааныг даргалах”, 13.1.3-т “…Энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох”, 13.1.4-т “…Ерөнхийлөгч, Засгийн газартай УИХ-ыг төлөөлөн харилцах”, 13.1.5-д “…УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналтын үйл ажиллагааг УИХ-ын хяналт шалгалтын ажилтай уялдуулах”, 13.1.6-д “…УИХ-ыг бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод, гадаадад төлөөлөх”, 13.1.10-т “…Тамгын газрын үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлын баталгааг хангуулах”, 13.1.11-т “…Хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.12-т “…Холбогдох Байнгын хорооны саналаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах”, 13.1.13-т “…Хуульд заасан үндэслэлээр УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх”, 13.1.14-т “…Шаардлагатай гэж үзвэл УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулж, хуульд заасан шаардлага хангуулах”, 13.1.15-д “…Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг харьяаллын дагуу холбогдох Байнгын хороонд хуваарилж, нэгдсэн хуралдаанд мэдээлэх”, 13.1.16-д “…Ерөнхий сайдаас гаргасан хүсэлтийг үндэслэн хууль тогтоомжийн төслийг баталсан тов, дараалал харгалзахгүйгээр чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 13.3-т “…Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв болон УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий зөвлөл УИХ-ын даргын дэргэд ажиллана” гэж заасан.
Гэтэл, өнгөрсөн долоо хоногийн чуулган үеэр л гэхэд “…УИХ-ын даргын зөвлөл хуралдсан, хуралдаагүй” гээд чуулганаар хэлэлцсэн нэгэн тодорхой асуудлын хүчин төгөлдөр эсэх нь хөндөгдөж байгаа нь ч харагдсан. Ер нь бол, аливаа улс орны нийгэмд удирдлага, нийтлэг засаглалыг хэрэгжүүлдэг улс төрийн байгууллыг төр хэмээдэг.
Германы социологич Макс Вебер “…Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц” гэсэн байдаг. Тэр нь Монголд УИХ юм. Гэтэл өнөөдөр төрийн эрхийг барьдаг дээд байгууллага нь УИХ бус МАН юм шиг дүр зураг бий болжээ. Дашрамд хэлэхэд, урьд нь “...Төрийн дээр нам гарлаа” гэж ярьдаг л байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм улайм цайм заларчихсан явдал байсангүй билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл40
Үхэр монголчууд өөрсдөө МАН АН хулгайчдыг дэмжиж сонгодогт бүх буруу байгаа.
Маш үнэн юм бичжээ, ер нь яагаад Их хурлын даргыг намын хурлаар хэлэлцдэг юм, АН ынхан энэ талаар юу бодож бна, нэг юм хэлэх юм биш үү!?
Нам дотор жорлонгууд ороод үүрэлсэнд учир бий. Баруун европод монгол шиг хамгийн толгой муу нөхөд намыг өөрийн карьер хийх талбар болгосон тул одоо улсаа удирдаж чадахгүй, оростой дайн хийгээд сүйрэлд хүрч байгаа. Монголыг шилдэг залуус нь гадаад гарч, арай дээрүүд нь хувийнхаа компанийг байгуулж, үлдсэн адагууд нь намын системээр улс төрд үүрээ засжээ. Ийм нөхцөлд хулгай, худал хоёр дэлгэрнэ.
Төрийн эрхийг барьдаг дээд байгууллага нь МАН юм ! тэрэн дотроо Удирдах зөвлөл нь юм ! одоо болтол мэдээгүй байсан юмуу тэнэг чинь ! Төрийн эрхийг хэн хэн барихыг Удирдах зөвлөл шийднэ ! шийдсээр ч ирсэн !
Latin-aar bichie:: Carte Diem, Quam Minimum CREDULA CREDULA. CREDULA postero. English-eer bichie:: Seize the Day, put very little trust in Tomorrow ( in future). Hahaha.
Dahiad Latin-aar:: Collige, Virgo, Rosas. In English:: Gather, Girl, Roses..... "Gather ye Rosebuds While ye May". From Robert Herrick's 1648 Poem:: To the virgins to make much of time.
Undesnii Auylgui Baidal, Geopolitics-iin Asuudalaar bolson Hurald Gol Iltgegch-eer, ANU-New Zealand hoer Tuslah Iltgegch- eer orj Olon talt Heleltsuuleg bolovoi. Is it the End of Quad, How about Shifting to À SQUAD SCENARIO OR CULTURE-----gedeg Sanaachlaga-iinhaa UNDESLEL-IIG bi mash zorigtoi tavij USA-iin Taliig ch almairuulsan BOMBSHELL delbelev. Asuudalaa Zoriut ingej taviv.
Geopolitical Risk Factors Worldwide------gedeg buleg-tee Informal Groups, Informal but Important Groups, Nations, Alliance, Allies nariin DeFacto Stance, Approach, Steps taken Already------herhen yaaj NEGTGEH 5 zuilt sanal gargaj heleltsuulev.
Alban busaar Aguu US-iin Trump Yemen deh Husit-uud, Venezuela-iin Tom Usan Ongots bish Zagas-chinii 5 huntei Zaviig "puujindah" zereg guitsetgeh ajillagaag 6 fact-jisheegeer ONIGOO mayagaar yarij Bugdiig tataj unatal ni Ineelgej, Huraliig chas hiitel ni Ami Oruulj, jijighen MONGOLIA bas ch chimhej ch, PUNCH-daj chaddag PAX MONGOLIKA shuu gedegee haruulj batlaj chadsan shuu. Hahaha.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!!
Үнэхээр үнэн. Төрийн эрхийг барьдаг нь УИХ болохоос биш нам биш шүү дээ. Үндсэн хууль ингэж л заасан
Үнэхээр үнэн. Төрийн эрхийг барьдаг нь УИХ болохоос биш нам биш шүү дээ. Үндсэн хууль ингэж л заасан
Үнэхээр үнэн. Төрийн эрхийг барьдаг нь УИХ болохоос биш нам биш шүү дээ. Үндсэн хууль ингэж л заасан
Энэ асуудлыг ингэж хөндөж бичсэнд баярлаж байна. Сүүлийн үед МАН төрийн дээр гарчихсан мэт л харагдаж мэдрэгдэж байгаадаа уг нь одоо УИХ нь төрийн дээд баймаар юм
Төрийн байгуулал нь намын дотоод зөрчлөөс хамаарах ёсгүй. УИХ бол Монгол төрийн нүүр царай шүү дээ
Үндсэн хууль бол бүгдийн дээр байдаг хууль. Намын дотоод шийдвэр төрийн шийдвэрийг зогсоож болохгүй шдээ
Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн ашиг” гэдэг үгийг өнөөдрийн улстөрчид дахин нэг санах хэрэгтэй байх
Ийм бодит дүгнэлттэй нийтлэл хэрэгтэй байлаа. УИХ-ын даргын суудал бол төрийн институцийн асуудал, намын тоглолт биш шүү дээ
Энэ бол Үндсэн хууль, хуулийн дээдлэл гэдгийг сануулах дохио. УИХ-ын гишүүд тангараг өргөсөн шүү дээ, намдаа биш ард түмэнд
Өнөөдрийн нөхцөлд төр, нам хоёрын зааг бүрхэг болж байгаа нь хамгийн аюултай зүйл дээ энийг нэг зааг ялгааг нь ялгаж өгөхгүй бол
УИХ-ын даргыг томилох асуудал намын Их хурлын дараа гэж байгаа нь төрийн ажлыг гацааж байна. Үндсэн хуулийн зөрчил мөн шүү
Төр бол тогтвортой, тасралтгүй ажиллах ёстой байгууллага. Намын дотоод асуудлаас болж төрийн үйл ажиллагаа доголдох ёсгүй
Нэг л юм утгагүй болж байна намаас болж бүхэл бүтэн төрийн ажил гацаж зогсож байгаад УИХ нь биш МАН нь төрийн дээд байгууллага шийдвэр гаргах бүрэн эрхтэй болсон юм шиг арай ийм байж боломжгүй юмаа
Үнэндээ сүүлийн үед төр, нам хоёрын зааг бүдгэрээд байх шиг. Уг нь Үндсэн хуулиар төрийн эрхийг барьдаг нь УИХ гэж тодорхой заасан шүү дээ. Гэтэл одоо намын шийдвэр гараагүй гээд төрийн ажил, хуралдаан гацдаг болчихлоо. Энэ чинь улс орныхоо хөгжлийг сааруулж байгаа хамгийн том бэрхшээл шүү. УИХ-ын гишүүд бүгд ард түмний төлөөлөл, намын биш улсын эрх ашгийг боддог байгаасай.
Төрийн дээр нам гарах ёсгүй, тэр тусмаа төрийн дээд байгууллага болох УИХ-ын даргын томилгоо намын дотоод хуваагдлаас болж хойшлох нь маш буруу. Ард түмэн УИХ-ыг л сонгосон болохоос аль нэг намын Их хурлыг биш шүү дээ. Улсын ажил, төсөв, хууль гээд чухал шийдвэрүүд хүлээгдэж байхад улс төрийн “эвлэрэл” нэртэй зүйлийг хүлээж сууна гэдэг эмгэнэл. Төрийн ажлыг тасалдуулах эрх хэнд ч байх ёсгүй
Нэгдүгээрт улс, хоёрдугаарт нам, гуравт хувийн эрх ашиг эрэмбэлэх ёстой
Хууль засаглах учиртай бол УИХ-ын даргыг заавал МАН-ын шийдвэрээр томилох хууль дүрэм байхгүй. МАН биш УИХ дахь МАН-ын бүлэг асуудлаа шийдээд явах учиртай
УИХ-ын даргыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох эрх мэдэл Үндсэн хууль, бусад дагалдах хуулиар МАН-д олгогдоогүй. Засаглалын хямралд орсон МАН-ынхан төрийн үйл ажиллагааг гацаах үйлдлээ ямар эрх ашигт хүрч зогсоох вэ?
Ирэх 2026 оны улсын төсвөөс эхлээд цаг үеийн өчнөөн олон асуудал УИХ дээр овоорсон байхад УИХ-ын даргагүй байлгах нь хэнд хожоотой болоод МАН-гарууд томилгоогоо хойшлуулаад байгаа нь ойлгомжтой бус уу
МАН-гаруудын дотоод толихолцоонд ард түмний эрх ашиг орхигдох ёсгүй. УИХ-ын даргаа томилж эх орны эрх ашгийг эн тэргүүнд тавь МАН-гаруудаа!
ХУЖААЖСАН ЗАСАГ ТӨРӨӨС САЛСАН НЕПАЛ ГЭР БҮЛЭЭР ШАТААЖ ЭХЭЛЛЭЭ. Непалын хувьсгал авлига хулгай биш худалд худалдагсан сэтгүүлч имфлүүнсэрүүдтэй тэмцэлдэх болсон байна. Сэтгүүлдчдийг буруу тай гэж үзсэн тул буруу зөвгүй барьж авч, гэр бүл хүүхдүүтэй нь бүгдийг нь буудах ШАТААЖ алж ард иргэд дургуйцлаа илэрхийлжээ, тэд нарыг төв талбай дээрээ бүгдийг нь цуглуулж бгаад ШАТААЖ алсан байна. Худалдагдсан сэтгүүлчид та нар шударга нарыг аа бодох хэрэгтэй ч юм шиг, нэг юм бодох хэрэгтэй шүү, та нар хамгийн эхэнд хүүхэд хамаагүй нэрвэгдэх нь ойлгомжтой бна шүү.
Winston Churchill :: There's No Public Opinion. There's ONLY ONLY ONLY "PUBLISHED OPINION".
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс Ц.Элбэгдорж, С.Баяр нарын гайгаар үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
Аливаа уул уурхайн үйлдвэрлэл явуулахад нэгдүгээрт ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ, хоёр дугаарт УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, гуравдугаарт АЖИЛЛАХ ХҮЧ-ХҮН гэсэн 3 зүйлийг ашигладаг. ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛ нь төрийн буюу нийт ард түмний өмч байдаг. Харин УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нь хөрөнгө оруулагчийн өмч байдаг бөгөөд үүнийг ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэдэг.. Ингээд хоёр талаас өмчөө (хөрөнгөө) нийлүүлээд уул уурхайн үйлдвэр байгуулдаг. Ингэхдээ ТӨР нь өөрийн өмч болох ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ-АШИГТ МАЛТМАЛАА үнэлдэг. Харин ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ өөрийн өмч болох УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ (ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА) үнэлдэг. Тэгээд тэр өмчүүдээ үнэлсэн хэмжээгээрээ НОГДОЛ АШГАА хувааж авдаг. Гэтэл монголчууд өөрийн өмч болох дэлхийд хосгүй Оюутолгойн ордын 12,6 тэрбум долларын үнэ цэнэтэй АШИГТ МАЛТМАЛАА огт үнэгүйгээр РиоТинтод өгөөд НОГДОЛ АШИГГҮЙ хоосон хоцров. Дээр нь 11,4 тэрбум долларын УУРХАЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН үнийн 34 %-ийг төлөх 16,0 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн өрөнд унав.
ЭXНИЙ XҮН 30 ЖИЛЭЭР ТАСЛУУЛТАЛ БҮГД XУДЛАА, МАН-ИЙГ ТАРААX ИX XУРЛАА XҮЛЭЭXЭЭС ӨӨР АРГАГҮЙ !!!
ЭXНИЙ XҮН 30 ЖИЛЭЭР ТАСЛУУЛТАЛ БҮГД XУДЛАА, МАН-ИЙГ ТАРААX ИX XУРЛАА XҮЛЭЭXЭЭС ӨӨР АРГАГҮЙ !!!
ЭXНИЙ XҮН 30 ЖИЛЭЭР ТАСЛУУЛТАЛ БҮГД XУДЛАА, МАН-ИЙГ ТАРААX ИX XУРЛАА XҮЛЭЭXЭЭС ӨӨР АРГАГҮЙ !!!
ЭXНИЙ XҮН 30 ЖИЛЭЭР ТАСЛУУЛТАЛ БҮГД XУДЛАА, МАН-ИЙГ ТАРААX ИX XУРЛАА XҮЛЭЭXЭЭС ӨӨР АРГАГҮЙ !!!
ЭXНИЙ XҮН 30 ЖИЛЭЭР ТАСЛУУЛТАЛ БҮГД XУДЛАА, МАН-ИЙГ ТАРААX ИX XУРЛАА XҮЛЭЭXЭЭС ӨӨР АРГАГҮЙ !!!