sonin.mn

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 31 /NHK/. Японы Никкей индекс энэ сарын сүүлчийн арилжааны өдөр түүхэндээ анх удаа 52 мянгаас дээшилж, гурав дахь өдрөө дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. АНУ-ын мэдээллийн технологийн томоохон компаниудын өндөр үзүүлэлтүүдийн ачаар олон хөрөнгө оруулагч худалдан авах захиалга өгсөн байна. 




Тодруулбал, Токиогийн жишиг индекс баасан гарагт 1085 нэгж буюу 2.1 хувиар өссөнөөр 52 411-д хүрчээ. “Apple”, “Amazon” компаниуд улирлын тайлангаа пүрэв гарагт танилцуулсны дараа ийнхүү өссөн байна. 




Никкей 225 индекс даваа гарагт түүхэндээ анх удаа 50 мянгын босгыг давж, лхагва гарагт үргэлжлэн өссөөр 51 мянгаас давсан юм. Улмаар маргааш нь дахин дээд үзүүлэлтэд хүрээд байлаа. Хэдийгээр зарим шинжээч хэт хурдацтай өсөж буйд санаа зовниж байгаагийн зэрэгцээ цаашид ч өснө гэж таамаглаж байгаа ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг