 
                
                
                Энэ сарын 24-30-ны өдрүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн болон нийслэлийн өмчит хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь Улаанбаатар хот дахь төрийн өмчийн 541 хуулийн этгээд, нийслэлийн өмчит 933 хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийг нэвтрүүлэх, цаашид өмчийн харилцааны бүх үйл ажиллагааг цахимаар, ил тод, нээлттэй зохион байгуулахад чиглэсэн юм. Сургалтыг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа нар үг хэллээ.

Системийн сургалтыг алслагдсан гурван дүүрэгт болон Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон зэрэг дөрвөн байршилд зургаан удаа явуулсан. Тодруулбал,
- Налайх дүүрэгт Багахангай дүүргийн 25 хуулийн этгээд, Налайх дүүргийн 50 хуулийн этгээд;
- Багануур дүүрэгт Багануур дүүргийн 40 хуулийн этгээд;
- Соёлын төв өргөөнд Чингэлтэй дүүргийн 130 хуулийн этгээд, Баянгол дүүргийн 111 хуулийн этгээд, Сонгинохайрхан дүүргийн 162 хуулийн этгээд, Сүхбаатар дүүргийн 113 хуулийн этгээд;
- Монголын хүүхдийн ордонд Баянзүрх дүүргийн 178 хуулийн этгээд, Хан-Уул дүүргийн 124 хуулийн этгээдийг төлөөлж нийт 4000 гаруй албан хаагчийг хамруулав.
Сургалт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналт шалгалт, удирдлага зохицуулалт, компанийн засаглал, хууль эрх зүйн талаар, систем нэвтрүүлэлтийн практик сургалт гэсэн агуулгаар болж өнгөрлөө.




 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл0