АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр товлосон уулзалт дэлхийн анхаарлын төвд байна. Америкийн CNN телевизийн дүгнэлтээр, уулзалтын ч үр дүн яаж ч гарсан бай — энэ нь Бээжинд ашигтай байх төлөвтэй аж.
Тус телевизийн мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүнүүд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа ч, талууд ямар буулт хийж, ямар асуудлыг голлон хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч CNN-ийн онцолж буйгаар, уулзалт өөрөө л АНУ ба Хятадын харилцаанд “шинэ үеийн эхлэл” болж байгаа гэнэ.
Тус сувгийн шинжээчдийн хэлснээр, “Хятадыг сүрдүүлэг, дарамтаар АНУ-ын хүслийг биелүүлэхэд хүргэх боломжгүй” бөгөөд Бээжин Вашингтонтой харилцахдаа улам бүр итгэлтэй, бодлоготой ханддаг болжээ.
Мөн тус мэдээллийн хэрэгсэл тэмдэглэхдээ, энэ уулзалт Ши Жиньпинд Хятад улс дэлхийн тавцанд АНУ-тай эн тэнцэх хүчтэй тоглогч болсныг харуулах боломж олгож байна гэсэн байна. Түүнчлэн Трампын эхлүүлсэн худалдааны дайн олон улсыг АНУ-д буулт хийхэд хүргэсэн бол Хятад хариуд нь хатуу хариу арга хэмжээ авч, эцэст нь хоёр орны хооронд “худалдааны амралт” буюу түр эвлэрэлд хүрэх нөхцөл бүрдсэн юм.
Ийнхүү Пусанд болох Трамп, Ши нарын уулзалт зөвхөн хоёр орны харилцаанд төдийгүй, дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрт чухал нөлөө үзүүлэх уулзалт болох нь дамжиггүй байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл6
Dear Volks: America born and raised in freedom and capitalism went through civil wars over freedom and justice. More than three decades of cronyism and lie cheat steal are causing the global economic problems. America knows China and Russia well Sincerely Iron Leader the Great
Дэлхий нийтээрээ хятадын зээл хөрөнгө оруулалтаас болгоомжлох цаг болжээ. Хятад дэлхийн ядуу буурай авилгажсан шударга бус төр засагтай африкийн орнууд, латин америкийн орнууд, монгол, орос, энэтхэг, бусад орнуудад зээл өгч хөрөнгө оруулах нэрээр олон сая хятад иргэдээ ялангуяа хятад эрчүүдээ ажиллах хүчээр илгээж оршин суулгаж, тухайн улсын орнуудын эмэгтэйчүүдийг хятад эрчүүдтэй гэр бүл болгож хятад иргэдээ оршин суулгаж, хүн амын эрлийзжүүлж, хөрөнгө оруулалтаараа хятад иргэдээ цалинжуулж, хөрөнгө оруулалтаа буцаад хятад руугаа урсгаж, хятадаас зээл хөрөнгө оруулалт авсан орнууд хятадад төлж баршгүй их өртэй үлдэж, өрөндөө усан боомтоо төмөр замаа газар доорх түүхий эдээ хятадад өгөх болно. Эцсийн эцэст хятадаас зээл хөрөнгө оруулалт авсан улс орнууд хохирч хятад л хожих болно. Хятадын зээл хөрөнгө оруулалтын цаана хятадын өрийн урхи, хятадын тэлэлтийн бодлого л байгаа. Хятадаас зээл хөрөнгө оруулалт авах нь хятадад л ашигтай байх болно.
Тэр тийм ч биз, үгүй ч биз. Хамгийн гол дэлхий дээр америкаас өөр бас нэг сонголт гарч ирлээ. Өдий болтол америкийн зээл тусламжинд найдаж өр зээлэнд баригдаж ирсэн жижиг улсын хувьд бодолтой байхыг сануулах том уулзалт болох нь. Цаашид жижиг улсын өр зээлээр нь наймаалцах магадлал гарч ирлээ. Энэ хоёр улсын эрх ашиг нэг болбол жижиг улсын хувьд бэрх зовлон нэмэгдэнэ.
103.57.93.102 Танай хятадын бодлого америк баруунаас хорлонтой бодлого явуулдаг.
Мал бооов уу
хятад даманы арал дээр оростой байлдчихаад Америктай сүвлэрэн сайжирч эдмйн засгаа нэгтгэснээр ЗХУ-ыг задлан унагааж хөх өмд бөс даавуу мянган жижиг бараагаар худалдаа хийж мөнгө олж түүгээрээ чип коммпьютерийн зах зээлийдп нэвтэрч гадаадын технологийн хөрөнгийг хятадт оруулж хүчирхэг болсон орос америк хол хаягдсан хятад хуулж үйлдвэрлэсээр чип гар утас компьютер сансарын хиймэл дагуул цөмийн эрчим хүч ховор элементийн үйлдвэрт ноёрхож эхэлсэн