Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа.
Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа.
Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гээд холбогдох төрийн байгууллагуудыг оруулжээ.
Энэхүү Тусгай ажлын хэсэг авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, батлуулах талаар санал дүгнэлт гаргах юм.
Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийг төслийг боловсруулж, батлуулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийнхэнд үүрэг болгов.
Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулж, аливаа гэрээ хэлцэл ил тод, нээлттэй байх зарчмаар болзошгүй хулгайгаас урьдчилан сэргийлж, олон нийтийн хяналт бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.
Олон нийтийн өмчийг хамгаалж, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх нь Засгийн газрын үүрэг юм.
Тиймээс ч цаашид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. “Монгол шуудан” компанийн 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээр үр ашиг нь 10 дахин нэмэгдснийг онцлоод, нээлттэй, хариуцлагатай ажиллах чиглэлд төрийн өмчит компаниудын удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэйг дурдлаа.
Төрийн албаны бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Тусгай ажлын хэсэгт үүрэг болголоо.



Лхагва - 10 сарын 29,
2025

Сэтгэгдэл19
Үндсэн хууль ноцтой зөрчиж төрийн эрхийг хууль бусаар авсан MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар XXI зуунд 1937 оны агуу их хэлэмгдүүлэлтийн үеийн "Онцгой бүрэн эрхт комисс" байгуулжээ. Эд бүгдээрээ галзуурчээ.
хүрэлсүхийг огцоруулж авна. монгол улс параламентын засаглалтай болохоо харуулж, ухнагийн хүрэлсүхийг огцоруулна. занданшатар новш бол зүгээр гудамжинд архи гудар. Хүрэлсүх гэж балиар хулгайч татвар төлөгчдийн мөнгөөр баахан жүжигчин тамирчин шагнаж төсвийг хэтрүүлэн хулгай хийж байна. Төсвийн хулгайч Хүрэлсүх огцор.
ажлын хэсэг л байгуулаад байдаг, ҮР ДҮН ЧУХАЛ ДАА, УИХ-ын дэргэд 70 гаруй ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлж байсан, юу хийсэн бол
Маш зав. Нүүрсний хулгачидтай тэмцэх цаг ирсэн. Амарбаясгалан, Амарсайхан гээд нүүрсний хулгайгч, газрын наймаачид бий
хүрэлсүхийг огцоруулж авна. монгол улс параламентын засаглалтай болохоо харуулж, ухнагийн хүрэлсүхийг огцоруулна. занданшатар новш бол зүгээр гудамжинд архи гудар. Хүрэлсүх гэж балиар хулгайч татвар төлөгчдийн мөнгөөр баахан жүжигчин тамирчин шагнаж төсвийг хэтрүүлэн хулгай хийж байна. Төсвийн хулгайч Хүрэлсүх огцор.
Маш зөв юун 37 он Хулгайч нармл айж байгаа байх Анх удаа байгууллагуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж байна
Төрийн нэртэй эзэн хариуцагчгүй баялгийг хувьчилж, нийт ард түмэндээ хувь хүртээх хэрэгтэй. Наад ажлын хэсэг чинь нэг хэсэг "хулгайч"-ийг төрийн нэр барьсан нөгөө хэсэг 3хулгайчууд"-аар солих л асуудал!!!
Ухамсраараа хулгай хийхээ болино гэж байхгүй, харин эзэн хамамгаалагч нь тодорхой бол тэр нь амьд сэрүүн үедээ л эцсээ хүртэл өмчөө хамгаална... Төрийн, нийтийн (дундын, ккк) нэртэй эзэмшилгүй өмч бол хулгайлагдаж л таарна...
МОНГОЛ УЛС ОЮУТОЛГОЙН 51%- г ЭЗЭМШИХ ЁСТОЙ. МОНГОЛ УЛС Риотинто-д өргүй….дээрмийн гэрээг Монгол улсад ашигтайгаар шийдэж чадахгүй бол Рио тинтог хөөгөөд гаргая…Монгол улс эзэнтэй гэдгээ харуулж чадахгүй, гэрээгээ ашигтайгаар шинэчилж чадахгүй бол төр засаг гэж байгаад яах юм бэ?
Маш зөв дөө ! Нүүрсний хулгайг л уудлаад илрү үлэхэд л тэндээс багш, эмч, ахмадаар тогтохгүй бүх хүний цалинг нэмэх мөнгө элбэгхээн гарна шүү дээ !!!
ДОРВИТОЙ зоригтой ИЙМ ӨӨРЧЛӨЛТ xийx xүнийг л 35 жил xарж байлаа. ОДОО, МАРТВАЛ СӨНӨНӨ гэж БААБАРИЙН ҮГ БИЙ !!!
Тийм шүү алгаа ташаад л идээ бээрнээсээ салаад л сэтгэл тэнүүн урагшлаx xэрэгтэй гэж xэн ч гэсэн бодно, Урагшаа!!!
Тийм шүү алгаа ташаад л идээ бээрнээсээ салаад л сэтгэл тэнүүн урагшлаx xэрэгтэй гэж xэн ч гэсэн бодно, Урагшаа!!!
Тийм шүү алгаа ташаад л идээ бээрнээсээ салаад л сэтгэл тэнүүн урагшлаx xэрэгтэй гэж xэн ч гэсэн бодно, Урагшаа!!!
хүрэлсүхийг огцоруулж авна. монгол улс параламентын засаглалтай болохоо харуулж, ухнагийн хүрэлсүхийг огцоруулна. занданшатар новш бол зүгээр гудамжинд архи гудар. Хүрэлсүх гэж балиар хулгайч татвар төлөгчдийн мөнгөөр баахан жүжигчин тамирчин шагнаж төсвийг хэтрүүлэн хулгай хийж байна. Төсвийн хулгайч Хүрэлсүх огцор.
За бага шиг галзүуураарай. Юманд хязгаар гэж бий шүү. Дарвалзаж байж....
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж дүгнэж байгаа нь XXI зууны агуу их солиорол юм.Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
За бага шиг галүуураарай. Юманд хязгаар гэж бий шүү. Дарвалзаж байж...
naa&dyyl chini ajil hiij chadah yy?ylsaaraa terd ajillaj baigaa byh hymyys yyj idehiin telee baigaa bys?....ted chini eersdee hyibaldana syy dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Mongold ynen hezee ireh be?.sydraga yos l yragsaa ahiylah ni zyi!!!!!!!!!!!getel alga daa...neg saihan charaigaa haryylsan hyyramch hymyyseer dyyren zasagiin gazar ch ikhe hyral ni ch erdee tenhelegee oloogyi Monidnyyd bna see........................................