sonin.mn

10-р сарын 27-нд Хятадын Төв Радио Телевизийн зохион байгуулсан "Инноваци, нээлттэй байдал, хамтын хөгжил" сэдэвт дэлхийн яриа хэлэлцээ ОХУ-ын нийслэл Москвад боллоо. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэн Хайшюн видео илтгэл тавьсан ба уг арга хэмжээнд БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ-ны түр орлон гүйцэтгэгч Жан Вэй, Оросын "Russia Today" мэдээллийн группын дэд захирал Александр Яковенко, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, олон нийтийн удирдлагын академийн дэд захирал Андрей Марголин, Оросын Төрийн Думын гишүүн Кравченко нарын зочид уг арга хэмжээнд оролцов. 



Шэн Хайшюн онцлохдоо, "ХКН-ын ХХ удаагийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурлыг амжилттай хуралдуулсан нь Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг тасралтгүй өргөжүүлж, тогтвортой хөгжлөөр дамжуулан дэлхийд итгэл найдвар, эрч хүчийг нэмэх үүрэг амлалтыг харуулж байна гэсэн бол Жан Вэй хэлэхдээ, "Хятад, Орос улс нь төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал зөвшилцлийг удирдлага болгон, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжих ёстой гэжээ. Оросын зочид төлөөлөгчид Хятадын инноваци, нээлттэй байдлын үзэл баримтлал нь олон улсын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж өгч байна гэж үзэж байна гэжээ. 



Мөн арга хэмжээний үеэр "Хятадад орчин үеийн шинэчлэлийн зам", "Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацийн ололт амжилт" зэрэг өндөр чанартай нэвтрүүлгүүдийг үзүүлж, "Хятадын гадаад дахь аж ахуйн нэгжүүдийн тогтвортой хөгжлийн тайлан"-г танилцуулсан байна.


Г.Бямба