Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албан бус эдийн засгийг албажуулах төсөл хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хувийн хэвшлийнхэнд чиглэсэн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилготой “E-BUSINESS 2.0” зөвлөлдөх хэлэлцүүлгийг бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаар ахлуулсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих” ажлын хэсгийн бизнесийн орчныг сайжруулах бодлогын хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй гол ажлуудыг танилцуулан цаашид дараах чиглэлд төвлөрөн ажиллах талаар мэдээлэл өгөв. Үүнд:
- Төрийн үйлчилгээг цахимжуулж, бизнес эрхлэгчдэд хүнд сурталгүй, шуурхай, хүртээмжтэй хүргэх
- Бизнес эрхлэгчдийн санал, шийдэл, гарцыг сонсож, хамтдаа шийдэл боловсруулах
- Төрийн оролцоог ил тод, үр ашигтай болгох замаар бизнесийн эрх чөлөөг баталгаажуулах
Хэлэлцүүлгийн дараагийн шатанд төрийн байгууллагуудын дунд санал, дүгнэлтийг нэгтгэн танилцуулж, шийдвэрлэх, хэрэгжүүлэх түвшний албан хаагчдын дунд зохион байгуулах бөгөөд тус хэлэлцүүлгийн дараагаар Монгол Улсад суугаа элчин сайдын яамд болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлагын түвшинд хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна.
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл1
Ккккк