МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 28 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуйтай уулзах үеэрээ Орос-Умард Солонгосын харилцаа хөгжиж байгааг онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, В.Путин даваа гарагт Кремльд болсон хэлэлцээний үеэр Чой Сон Хуйд бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг хэлсэн байна.
Уулзалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хоёр тал Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны Москвад хийх айлчлалын талаар хэлэлцсэн бололтой. В.Путин өмнө нь түүнийг ОХУ-д айлчлахыг урьсан юм. Чой Сон Хуй мягмар гарагт Беларусийн нийслэл Минск хотноо эхлэх аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хамт оролцохоор төлөвлөж байна.
Украин руу довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа Орост цэргийн дэмжлэг үзүүлсээр буй Умард Солонгостой харилцах харилцаандаа Москва ихээхэн ач холбогдол өгч байна.
Өмнөд Солонгосын хэвлэлд В.Путин, Чой Сон Хуй нарын уулзалтын талаар мэдээлэхдээ, АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийхтэй холбоотой Умард Солонгосын байр суурийг В.Путинд тайлбарлаж, түүний саналыг сонсох гэж байж магадгүй гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байгаа юм. Д.Трамп Умард Солонгосын удирдагч өөртэй нь уулзах хүсэлтэй байгаа бол түүнтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл3
Ингэж доошоо орох ч гэж дээ
Трамп бүүр хэдэн жилийн өмнө тарган бацаантай уулзлаа гэж бөөн юм болж доошоо ороод байсан биз дээ!? Ха ха ха
Путин минь хаана ч хүлээж авдаггүй нэг яамны сайд хүүхэнтэй уулзаж дэ, ядахдаа бүдүүн бацаан ирдэггүй..