
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов. Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.
Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.
Сэтгэгдэл4
ҮХЦэцээс гаргаж байгаа шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байх тул УИХ ын Занданшатарыг огцруулсан тогтоолын үйлчлэлийг хэвээр үргэлжлүүлэхийг дэмжих ёс зүй, эрх зүй, хууль зүйн актуудыг нягтлах шаардлагатай болов. Ер нь тэгээд хулгайчдаар төр удирдуулах ямар хууль ёс хаана хэрхэн бүрэлдсэнийг Шүүх засаглал, ҮХ цэцэд шинэчлэл хийж байгаад тогтоох цаг болжээ
Огцруулна гэж санал хураалгахаар огцруулахгүй гэж санал өгчихөөд энэ саналаа дэмжсэн санал өг гэхээр үгүй ээ гэж санал өгсөн бүхэн төрийн эсрэг гэмт хэрэгтэнүүд!!!! Яагаад гэвэл энэ бол хуйвалдаан бөгөөд хэн ч өөрийнхөө толгойгоор бие дааж саналаа ТББХ ба УИХ ын чуулганаар өгөөгүй. Мөн санал хурааж байгаа томъёолол нь залилангийн шинжтэй. Ер нь бол 2024 онд УИХ- ын дарга болсон хүн ажлаа хийхгүй огло үсэрч намын дарга болно гэж дөвчигнөдөг бол асар том тэнэглэл ..... гэж л товчхон хэлье
Одоогийн Үндсэн хуулийн цэцийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах тухай саналыг албан бланк дээрээ цуглуулж яаралтай хэрэгжүүлэх цаг болжээ Булгантуяа аа !! Үндэслэл хангалттай бий бөгөөд олдоно ! Муусайн хөгшчүүлтэй муусайн өвгөчүүлтэй дайтсан шиг дайтах хэрэгтэй Булгантуяа аа !
Эрх баригч нам нь сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад унагасан ЗГ- г ҮХЦ нь хууль бус гэв....Зарчмын хувьд Парламент руугаа ноцдог ЗГ байвал Парламентын засаглалд халтай....Зандангийн ЗГ ажилладаг юм байж ....Гэвч олон улсын түвшинд, иргэд сонгогчид огцорсон ЗГ- г хүлээж авах уу ??? Огцорсон л бол огцорсон...Монгол бөхөөр бол өвдөг шороодчихоод би унаагүй гээд заргалдаад байгаа бөхөд монголчууд угаасаа дургүй шүүү дээ...Занданшатар олон удаа өвдөг шороодлоо шүү...