
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 22 /Yonhap/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдээллээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнгөрсөн зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш БНАСАУ анх удаа пуужин харваж байна. Өмнө нь тавдугаар сарын 8, 22-ны өдөр Пёньянаас баллистик пуужин болон ойрын зайн тусгалтай далавчит пуужин харваж байсан юм.
Он гарснаас хойш Умард Солонгос таван удаа пуужин харважээ. Пуужингийн төрлийг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд БНСУ-ын арми пуужингийн нислэгийн хүрээг шинжилж байна. Умард Солонгос мөн энэ сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгост болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын өмнө пуужин харваж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Дандаа цаашаа харваад байхаар наашаа нэг харваач ! Энэ Богд уулын чигтээ !