Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав.
Тэрбээр үндэслэлдээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм.
Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.
Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна.
Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ.
Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна.
Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна.
“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм.
Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Ингээд ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл29
"MCS"-ээс хошногоороо гартал хахууль авсан гишүүд Амарбаясгаланг огцоруулахаар гарын үсгээ зуржээ. Тэд Оюун-Эрдэнийг огцоруулсан. Одоо та нарыг монголын ард түмэн "MCS"-бууны ноход гэдгийг сайн мэддэг болсон шүү. Амарбаясгаланг огцоруна гэж бүү горьд. Монголын ард түмэн өдрөөс өдөрт ухаажиж байна. Та нар жинхэнэ нүүрсний хулгайчид шүү дээ. Тэр "MCS"-тэйгээ, Оджаргалтайгаа, Занданшатартайгаа, Энхбаяртайгаа цуг чөтгөр шулам уруугаа тонилцгоо.
Засгийн газрын сайдын суудлыг асар их мөнгө төлж авдаг болсныг мэддэггүй юмуу.? Занданшатар ерөнхйи сайд болж тэр их мөнгийг авчихаад хагас жил ч ыболоогүй, зөндөө мөнгөөб өгч сайд болсон эрхмүүд шархааа нөхөж амжаагүй байна. Энэ зовлонг ойлгож сайдуудыг хохиролгүй болгож байж огцруул гэж шаардаж байна. Тэгэхгүй бол хулгайд нэгэн дуугаар ханцуй шамлан орцгооно, хулгайтай ххолбоотой бүхнийг устган гэж тулгаж байна..
Огцруулж чадахгүй гэдгээ мэдээд Нүүрсний хулгайч санал худалдаж авахаар 1 дэх өдрийг хүлээхээр шийдлээ
Занданшатар бол урвагч, өөрөө эхэлж Оджаргалын эсрэг Баянхонгорт улсын их хурлын гишүүн асантай өрсөлдөж ялагдаад, одоо болохоор Оджаргалын гөлөг болж ерөнхий сайд болонгуутаа өөрийн хуучин нөхдийнхөө эсрэг дайрч байна. Ичиж үхвэл болох зөнөг бус уу.
Ажилгуй УИХ-ыг тараасан дээр. Чадвар гэж алгаа!
МАН-ын ЕНБДарга Я.Содбаатарын 1,2 их наядын ТЕНДЕР/МӨНГӨ УГААЛТЫН БАРИМТ ИЛ БОЛЖЭЭ>>
Янгуг шивэр хулмасандаа баригдсан хөгийн новш ХуК ын хүчинд газар гишгэж яваа. Ёстой мөнгөнд нугасгүй, тендерээр бол мөн их хулгай хийсэн пээ. Ах нараараа
Янгуг шивэр хулмасандаа баригдсан хөгийн новш ХуК ын хүчинд газар гишгэж яваа. Ёстой мөнгөнд нугасгүй, тендерээр бол мөн их хулгай хийсэн пээ. Ах нараараа
Зандан бро зүгээр л улаан ШИР юмсанж .. хахаха .. цуг хэрэг хийх эсвэл найзлаж яваад аюул тохиолдоход ар Хударга болох юм санж ..!!!!!
Сайнзориг улс төр мэлэхгүй байна даа За тэгвэл Амарбаясгаоанг авч үлдээд Занданшатарыг огцрууллаа гэж бодое Иргэд Амарбаясгаоанг хардсан хэвээр үлдэнэ ядараагийн сонгуулиудаар юу ярина гээч МАН нүүрсний хулгайчдаа хамгаалсан Ман бүхэлдээ нүүрсний хулгайчид Жишээ Амарбаясгалангийн дэмжиж дэвшүүлсэн Ганхуяг Чулуунзагд ба бусад Нүүрсний хуогайн 5срэг тэмцсэн Б Энхбаярыг намаасаа хөөсөн гэх мэт Хар гэхийн аргагүй үнэн пиар болно
За тэгээд хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын хоорондын энэ зөрчил нүүрсний хулгай луйвраас гадна шийдвэрлэх естой олон асуудлыг ил болгож байна
Шийдвэрлэх естой асуудал Нэгд Ерөнхий сайдын эрх мэдлийн талаар нэгдсэн оылголттой болох Хоерт түрүү огцорсон ерөнхий сайдын ажилд өодитой үнэлэлт дүгнэлт өгч уламжлал өолгон авч үлдэх өолон засаж сургамж болгох асуудлуудыг тодорхойлох
Шийдэх естой асуудал Дөрөвт нам ба төрийн ажлын зааг члгааг нарийн тогтоох хуульчлах намын журамд тусгах төрийн байгууллагыг намчирхлаас цэвэрлэж өүх оатанд мерит зарчим тогтоох
Шийдэх естой асуудал Төр ба хувиын хэвшлийн хоорондын харилцааг эрүүл үр ашигтай хамтран ажилладаг болгох
Шийдэх естой асуудал Авилгын эсрэг тэмцлийн эцсийн зорилго шударга ес тогтоох хулгайлж луйвардсан дотоод гадаад дахь хөрөнгийг илрүүлэн хураах замаар иргэдийн цалин тэтгэврийг нэмж ядуурлаас ангижрах
Олон ургальч үзэл олон намын тогтолцоо парламентат есыг монголчууд бид зүй есоор хөгжүүлж чадахгүй байгаадааидүгнэлт хийж ниыт ард түмний төлөө төрийн өодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх эрх ашгийн үүднээс парламентат засаглалыг үр ашигтай болгохынн тулд намуудад реформ хийх уу аль эсвэл түр хугацаанд ерөнхийлөгчийн засаглал тогтоож улс орноо уэгцлэх үү аль эсвэл энэ янзаараа ард түмний эрх мэдлийг болон баялгийг намуудад эзэмшүүлсэн хэвээр байж альь эрүүл өоловсролтой хэсгээ гадагш алдсаар баых уу гэдгээ бодож хэлэлцэх уаг болжээ
Занданшатар гэгч этгээд нь тулхтай төрийн хар хүн биш, ховч, худалч, хэрүүлч, урваж шарвасан шар хүн ажээ. Түүнийг үтэр түргэн төрөөс зайлуулах хэрэгтэй,
дээр нь архичин, сэтгэцийн өвчтэй. Алтангудас, хүн болох унаганаасаа, Халтмаагийн Хүрэлсүх гэх мэт олон юм бий
Яг үнэн. Боовноос өөр юмгүй эр. Одоо хүүхэд шигээ хүүхэнтэй унтаж боовоо баясгахаас өөр ажилгүй тэнэг болсон. Гудамжинд лааз өшиглүүлэх цаг болжээ.
Зандашатар гэгч этгээд бол тулхтай төрийн хар хүн биш, монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсан нүүрсний хулгайч Оджаргалын бууны нохой байжээ. Түүний үтэр түргэн төрөөс зайлуулах хэрэгтэй.
Хоёр гурван эхнэртэй болсон гэж байгаа. Занданшатар улс төрөөс зайлах цаг болжээ.
Зандашатар гэгч этгээд бол тулхтай төрийн хар хүн биш, монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсан нүүрсний хулгайч Оджаргалын бууны нохой байжээ. Түүнийг үтэр түргэн төрөөс зайлуулах хэрэгтэй.
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
Beth teree dagadag gej Ug baidag Ulsiin naadamd turuulsen zaluu arslan echiger 2-iin davaand uvdeg sharaadloo ES margash tesel bolov yay?
гөлөлзсөн сонин гар вэ энэ сайнзориг туучий өөрөө зайл
Өнгөрсөн 35 жил олон ч засгийн газар огцорч Монгол дампуу засгийн газартай гэдгийг харуулж байна.
АДминерал Амарбаясгалангийн шээс нь гоожиж ЗШ-ыг царай алдаж гуйж гувшиж байгаад маргааш 11:00 цагаас хуралдах ТББХ-ны хурлыг цуцлаад ЗГ-ыг ч огцоруулахгүй, АДминерал Амарбаясгаланг ч огцоруулахаа болихоор тохирсон гэж тамхины цэгээс мэдээлж байна. Монголын төрийг Данх, Женко, АДминерал Амарбаясгалан нар завхруулж дууслаа. Бүгдийг үтэр түргэн зайлуулж шоронд нь хийж улс төрийг цэвэрлэх хэрэгтэй болжээ.
Засгийн газрын сайдын суудлыг асар их мөнгө төлж авдаг болсныг мэддэггүй юмуу.? Занданшатар ерөнхйи сайд болж тэр их мөнгийг авчихаад хагас жил ч ыболоогүй, зөндөө мөнгөөб өгч сайд болсон эрхмүүд шархааа нөхөж амжаагүй байна. Энэ зовлонг ойлгож сайдуудыг хохиролгүй болгож байж огцруул гэж шаардаж байна. Тэгэхгүй бол хулгайд нэгэн дуугаар ханцуй шамлан орцгооно, хулгайтай ххолбоотой бүхнийг устган гэж тулгаж байна..