2026 оны 2-дугаар сард болох Милано–Кортинагийн өвлийн Олимпын наадмын хугацаанд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачлагыг НҮБ-д өргөн барих гэж буйгаа Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдлээ.Энэхүү санаачилга нь эртний Грекийн Олимпын наадмаас улбаатай бөгөөд тухайн үед дайтаж буй талууд тамирчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс наадам үргэлжлэх хугацаанд зэвсэгт мөргөлдөөнөөс татгалздаг уламжлалтай байжээ.
Гэвч 1896 оноос хойших орчин цагийн Олимпын түүхэнд олимпын энхийн түр зогсолт хэрэгжсэн тохиолдол үгүй бөгөөд “Парис 2024” наадмын үеэр ч энэ уриалга биелээгүй юм. Милано–Кортинагийн өвлийн Олимп 2026 оны 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд зохион байгуулагдна.
Антонио Таяни: “Милано–Кортинагийн Олимпын хүрээнд бид бүх дайнд, тэр дундаа Украин болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг хамарсан Олимпын эвлэрэл түр гал зогсоох санаачлагыг НҮБ-д өргөн барьж байна. Бид энх тайвны төлөөх итгэл үнэмшилдээ бууж өгөхгүй” гэжээ.
Тэрээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын мөргөлдөөнийг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлэв. Уг төлөвлөгөөний дагуу Израиль болон Хамас талууд өнгөрсөн долоо хоногт шууд бус хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд 2023 оны 10-р сараас хойш 67,000 гаруй палестин иргэн амиа алдсан хүнд нөхцөлд хамгийн найдвар төрүүлсэн энхийн санаачилга гэж үзэж байна.
Тэр өдөр Газын дайны хоёр жилийн ой тохиосон бөгөөд Израилийн цэргийн ажиллагааны улмаас үүссэн гамшигт хариу болгон Баруун Европын хэд хэдэн улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бол Италийн Засгийн газар одоогоор энэ алхмыг хийгээгүй байна.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл1
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation