Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригезийг өнөөдөр /2026.10.10/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд парламентын бүлгийн дарга Ө.Шижир хоёр улсын 65 жилийн түүхтэй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан дэмжлэг хөгжиж ирснийг тэмдэглэв.
Тэрээр Элчин сайд Х.Родригезийг ажиллах хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Куба Улсад айлчилсан бол Кубын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро манай улсад зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон нь хоёр улсын түүхэнд тод мөр үлдээснийг онцлов.
Эх орондоо удахгүй бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч байгаад Элчин сайд Х.Родригез парламентын бүлгийн дарга Ө.Шижирт талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.
Мөн олон улсын харилцааны нөхцөл байдал, Ковид-19 халдварын дараах эдийн засгийн хямралаас үүдэж дэлхийн улсуудад тулгарсан нийтлэг сорилтыг давах Монгол Улсын бодлого эерэг үр дүнтэй байсныг тэмдэглээд Куба Улсын хувьд эдийн засгийн хямралаас улбаалан одоо бий болоод байгаа нийгмийн хямралуудыг давахад Монгол Улсын туршлага чухал гэв.
Түүнийг Монгол Улсад ажиллах хугацаанд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга болон нийт гишүүдэд талархлаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can’t express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don’t hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at(www.thehackangels.com) I highly recommend them to anyone who has ever been in such a situation