Г.Занданшатарын удирдсан Засгийн газар бүрэлдэх үед нүүрсний экспорт бараг зогсож, хил дээр 4.1 сая тонн нүүрс гацаанд орсон байв. Уул уурхайн биржийн арилжаа ч сул, нүүрсээ борлуулж чадахгүй байгаа нь экспортын орлого, АМНАТ-ын төлбөрийн урсгалыг тасалдуулж, улсын санхүү хүндэрнэ гэсэн дохио байлаа. Хэдийгээр нүүрс хилээр гарсаар байсан ч түүний 80-90 хувь нь урт хугацааны оффтек гэрээний дагуу экспортлогдож байв. Оффтек гэрээ гэдэг нь тухайн үед мөнгийг нь урьдчилан авч хэрэглэчихээд, дараа нь нүүрсээ хямд үнээр нийлүүлдэг загвар юм. Тиймээс гарч байгаа нүүрс нь төсөвт бодит орлого авчирдаггүй байлаа.
Экспортыг сэргээх чиглэлд Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь хилийн болон биржийн арилжааны харьцааг 50:50 болгон өөрчилсөн явдал. Энэ нь нүүрсний экспортын орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
2025 оны эхний найман сард биржийн арилжаагаар 13.1 сая тонн нүүрс гарч, 3.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 169.9 тэрбум төгрөгийн нэмэлт ашиг олсон бол тогтоол хэрэгжсэнээс хойш буюу 8-р сараас хойш 21.2 сая тонн нүүрс арилжаалагдаж, орлого 5.6 их наяд, нэмэлт ашиг нь 300.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Энэхүү өөрчлөлтийн хамгийн том давуу талыг “Эрдэнэс Тавантолгой” хүртэж байгаа бөгөөд үүний үр дүнд 1072 хувьцаанд ногдох орлого өсөж байна. Мөн нүүрсний бодит үнийг ил тод тогтоож, арилжааны бүх процесс олон нийтэд нээлттэй болжээ. Хэрэв 8-р сарын байдлаар экспортын ердөө 10 хүрэхгүй хувь нь биржээр дамжин гарч байсан бол одоо энэ үзүүлэлт 20%-д дөхөж байна.
Үүнээс гадна дотооддоо бага үнээр зарж татвараа бууруулаад, хилээр гаргаад өндөр үнээр худалдаж ашиг завших явдлыг бүрэн таслан зогсоосон нь чухал үр дүн болж байна.
Ингэснээр нүүрсний салбарын ил тод байдал нэмэгдэж, улсын төсөвт бодит өгөөж орж байгаа бол өмнө нь далдуур ашиг хүртдэг хэсэг бүлэг буюу нүүрсни хулгайч нарт ашиггүй болсон тул тэд бухимдаж буй хэрэг юм.
Д.Дандар
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл4
1072 хувьцааны ноогдол ашиг хүн бүрт 1 сая төгрөг жил болгон өгч байхыг засгийн газраас шаардаж байна. Та нар хэт даварч байна.
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж. Огцрох амархан жагсаал бол дэлхий гэнэт үүссэн гэж ойлгуулахаар
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж. Огцрох амархан жагсаал бол дэлхий гэнэт үүссэн гэж ойлгуулахаар
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж. Огцрох амархан жагсаал бол дэлхий гэнэт үүссэн гэж ойлгуулахаар
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж. Огцрох амархан жагсаал бол дэлхий гэнэт үүссэн гэж ойлгуулахаар
Ковидыг далимдуулж дэлхий даяараа ингэж. Огцрох амархан жагсаал бол дэлхий гэнэт үүссэн гэж ойлгуулахаар
Огцрох амархан гэнэт хорвоо үүсэв
Огцрох амархан гэнэт хорвоо үүсэв
Огцрох амархан гэнэт хорвоо үүсэв
Дандар мэтийн шувууны тархитай, мөнгөний боол болсон хүмүүст бол тэгэж ойлгогдож байгаа. АМНАТ-д өөрчлөлт оруулж ЭМ СИ ЭС-ийн Энержи Ресорс компанид давуу эрх олгож байгааг жирийн хүмүүс бүгд ойлгоно.
Уих д жагсаалтаар орсон МАН ы залуу гишүүд нүүрсчдийг сохроор дагаж улс орныхоо эсрэг ажииллаж байна даа Хчтадын тал нүүрсний үнийг 5 хувиар л хөнгалж өолох юм гэж байхад 50 доллар болгосон гэрээг муйхраар зүтгүүлсэн Оюунэрдэнэ яамарбаясгалан нар үнэндээ Эрээн Хөх Хотын. Хяиад өвөр монгол авилга өгөгёид ба манай монгол авилраёдын эрх ашгийг хамгаалсан байна яхил дамнасан энэ авилгыг монгол хятадын засгийн газрын түвшинд чрьж хоер улсын хуулийнхан баыгууллагынхан хамтарё дарж авах хэрэгтэй болжээ Хятад арга хэмжээ аваад эхэлжээ Өвөр ямонголын ком намын даргаар авилгатай т5мцдэгээрээ алдартай Сичуан ажиллаж байсан хүниыг томилжээ