УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр 17.00 цагийн үед гэнэт мэдээлэл хийв.
Энэ үеэрээ спикер: "Би өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад дуудагдсан, гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гэм буруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй. Сүүлийн өдрүүдэд улс төрийн өндөр албан тушаалтай, хариуцлагатай этгээдүүд гүжир гүтгэлэг хийж, төөрөгдүүлж байгаа нь ардчилсан Монгол Улсын парламентын засаглалд аюул учирсны дохио. Энэ асуудал өнөөдөр миний, маргааш та бүгдийн асуудал болно. Монголын ардчилалд аюул ирсэн байна. Парламентад суудалтай намууд ч аливаа асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Бидний санаачилгаар 126 гишүүнтэй парламент бүрдээд жил ажиллаж байна. Мэдээж улс төрийн өрсөлдөөн явна. Гэхдээ баримт нотолгоонд суурилаагүй зүйлээр УИХ-ын үйл ажиллагаа доголдож болохгүй.
Би УИХ дахь АН-ын улс төрийн зөвлөл, бүлгээс гаргасан шаардлагыг хүндэтгэж байгаа. Гэвч өнөөдөр Х.Тэмүүжин гишүүний хэлсэнчлэн, УИХ дахь АН-ын бүлэг намайг оруулж албан ёсоор тайлбар хийх боломжоор хангана гэдэгт итгэлтэй байсан.
Энэ хүрээнд би ЦЕГ-т гомдол гаргасан. 9.29-ний өдөр намайг онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэсэн. Энэ асуудлаар тайлбар мэдээлэл гаргаж өгөхийг хүсч холбогдсон.Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Л.Мөнхбаатарт энэ асуудлыг яаравчилж хариу өгөөрэй гэж хандсан. Магадгүй үүнээс болж түүнийг сайдаас чөлөөлөх, магадгүй Д.Амарбаясгаланд ЦЕГ-аас хариу өгүүлэхгүйн тулд хуулийн байгууллагад улс төрийн дарамт үзүүлэхийн тул яаравчилсан байж мадагүй.
Өнөөдөр УИХ-ын Хууль Зүйн байнгын хорооны хурал зарлагдсаны хүчинд хариу ирлээ. Талийгаачид холбогдох хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан бичиг ирсэн байна. Энэ баримтад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс прокурор татгалзсан нь бий.
Нөгөөтэйгүүр энэ хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагаас намайг дуудаж гэрчийн болон бусад хэлбэрээр дуудаж шалгаагүй. Намайг гүтгэгч этгээд "30 сая долларыг хилээр оруулсан. Тэр баримтыг оруулж ирсэн хүмүүсийг нухсан" гэж хэлсэн. Энэ хүний ёсонд байж болохгүй" гэх мэтээр ярьсан юм. Мэдээлэл хийх үеэрээ Д.Амарбаясгалан маш их сандарсан байдалтай байсан бөгөөд нас барсан хүнийг талийгаач болсон этгээд хэмээн дуудав. Мөн тэрээр хүн амины хэрэгт холбоогүй гэдгээ л яаран сандран ярьснаас бус Тавантолгойн Бор тээгийн ордын тендерийг авсан "Админерал" компанитай холбоотой эсэхээ тодорхой тайлбарлаагүй юм.
С.Сарнай
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл13
Амарбаясгалан Бортээгийн ордтой холбоотой эсэхээ АТГ-д шалгуулаад, Алтанхуяг гишүүн шиг үнэн мөнөө шүүхээр тогтоолгохыг л ард түмэн харж байгаа даа.
30 сая долларын авилгын зам мөрийг дансны шилжүүлгээр мэдэхэд амархан ш дээ Амарбаясгалангийн ХОМ ийг ил болгоо
H.Hasbaatar gedeg hun mash sejigtei nas barj baih ter ued Amarbaysgln maani Toirogtoo ajillaj baigaa gedeg nereer bultan zugataaj, Niisleld orj irelgui 28 gel uu, 29 honog alga bolson gesen medee unshij baiv. Criminal-istic Shinjleh Uhaand iim uildeliig 1-rt ch gelgui bur Onts Notstoi "Primary"-----uridchilan tuluvluj ertnees tootsoolson, gemt hergiin muruu sanaatai tuurugduulj heregees multrah gesen OROLDLOGO gej Nomiin Duu sonsohdoo oros bagsh naraar zaalgaj l bailaa. Shuud heregt avch, barimtad burtgedeg Engiin Anhdagch alham gedeg um bilee. Oros Manai 2-iin System 1 zoosnii 2 tal shig adilhan, iher gedeg bz dee.
Chimeegui baij baigaad yadahdaa l SPEAKER-iin ajiltaigaa uld gej anhaaruulj bailaa. Daraachiin alhamiig ni ch heleed tuslaad ugie gej bodoj bv. Zadarchihsan, unendee DeFacto "Erunhii-Huchintei-chuulganii" chadamjgui bolchihson Parliament-iin uil ajillagaag Saijruulah gej Guriij Hicheej Oroldoj baisniig ni unelj bsn um l daa. Ouyk- iin horchin argaar estoi evrohod l userch darvalzaad uuriiguu ballachih um.
Umand chin bas uchir nachir, ulbaa daraalal gej um bn sh dee. Baruun solgoigui l gelbelzeed dairaad baih aj. Uyyn Strategy, Taktik-iin Uner baihgui
Amaraa min ert oroi 1 shalguulah baihaa. Tehdee heregt holbogdolgui bol tegeed zugeer garaad l irne.
МАН-ын бүдүүн данжаадууд мөнгө зээлүүлсэн эздээ устгасаар ирсэн.Отгонбилэг, Оюунгэрэл ,Алтан гэсэн улсууд маш сэжигтэйгээр нас барцгаасан..
Энэ манж тайган царайтай хүйтэн нөхөр шүү
Энэ манж тайган царайтай хүйтэн нөхөр шүү
Г.ЗАНШАТАРЫН #ОНЦГОЙ_ДЭГЛЭМ Ц.АНАНДБАЗАРЫН #ОНЦГОЙ_ХУЛГАЙ БОЛОВ УУ⁉ Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Таван Толгой” ХК нь дээр онцгой дэглэм тогтоож, төсвийн үргүй зарцуулалт, нүүрсний хулгайтай тэмцэж байгаагаа мэдэгдээд байгаа. Гэтэл ОНЦГОЙ ДЭГЛЭМ гэгчийн доор Г.Занданшатарын ойр тойрныхны ОНЦГОЙ ХУЛГАЙ өрнөж эхэлсэн талаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ажилчид шүгэл үлээж эхлээд байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК бол уул уурхайн салбарт хамгийн том түлш, шатахуун хэрэглэгч бөгөөд энэ хэрээр шатахуун нийлүүлэх ашиг сонирхол шатахуун импортлогч компаниудад байдаг байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн зүгээс ирэх оны түлш, шатахуун нийлүүлэх тендерийг 2025 оны 9 сарын 1-ний өдрөөс зарлаж олон компани өрсөлдөхөөр санал ирүүлсэн байна
Гэтэл ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоосон нэрээр тендерийн явцын мэдээллийг хаалттай болгож “Эрдэнэс Таван Толгой” ХК-нд түлш, шатахуун нийлүүлэх 322 тэрбумын гэрээг бүхэл багцаар нь Ерөнхий сайд Занданшатарын орон тооны бус зөвлөх Ц.Анандбазарын “Сод Монгол” групп компанид давуу эрхтэйгээр олгожээ. Нэгэн цагт төр засгийн зовлон, толгойн өвчин болоод байсан ТЕНДЕРИЙН МАНГАС Ц.Анандбазар, түүний “Сод Монгол” групп-ийг өмнөх засгийн үед арай гэж улс төр, төр түмний төсвийн мөнгөнөөс холдуулаад байсан бол “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гэрээг “Сод Монгол” групп ХХК-д дангаар өгсөн нь Ц.Анандбазар Монголын улс төр, тендерийн салбарт эргэн ирснээ зарлалаа гэж улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж эхлээд байна. Дашрамд дурдахад Ерөнхий сайд Г.Занданшатарын эзэмшдэг “Монголиан Силикон валли” ХХК-ны хамтран эзэмшигчээр Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаа бүртгэлтэй байдаг нь Г.Занданшатар, Ц.Анандбазар нар ашиг сонирхол нэгтэй, хамаарал бүхий этгээдүүд гэдгийг нотолдог юм.
Энэ мэтчилэн Г.Занданшатар ба түүний нөхөд Засгийн эрхийг аваад 100 хоноогүй байхдаа төрийн тендер, нүүрсний мөнгөтэй холбогдож, ганхцан удаагийн үйлдлээр 322 тэрбумыг хумсалчхаж байгаа юм чинь дараагийн агуу нүүрсний хулгайчаар тодрох нь цаг хугацааны хэрэг болох биз!
4 жил нүүрсний орлого, ковидын тусламжийг идсэн АБ, Самарсайхан байнааа