sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Хөдөө аж ахуй болон Хүнсний хуульд завсарлага авах үндэслэл байна. Шийдэж байгаа асуудлыг харахад хөдөө аж, ахуй гэсэн мөртлөө зөвхөн мал аж ахуйн тухай дурдагдсан байна. Шийдэж байгаа асуудал багатай учраас завсарлага авах үндэслэл байна гэж үзлээ.


Мөн өнгөрсөн долоо хоногт АН-ын удирдах байгууллага улс төрийн зөвлөлийн шийдвэр гаргаж хоёр асуудлаар тодорхой чиглэл өгсөн.


Тодруулбал, УИХ-ын даргын ёс зүйн болон улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар байр суурь илэрхийлж, шийдвэр гарга гэдэг чиглэлийг улс төрийн зөвлөлөөс АН-ын бүлэгт өгсөн. Ийм учраас яг одоо бид хурлаас гарч АН-ын бүлэг хуралдаж эдгээр асуудлыг ярилцана. Хоёрдугаарт, улс төрийн зөвлөлийн шийдвэртэй холбоотой гишүүд ирцдээ ороод, хурлыг орхин гарч АН-ын бүлгийн хуралд оролцох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр надад хамаагүй гэж байгаа гишүүд байвал энд суугаад үлдэж болно. Бид хэлэлцэж байгаа асуудалд ажил саатуулах үүднээс завсарлага авахаа болилоо. Та нар олонх ирцээ бүрдүүлээд яв, АН-ын бүлэг хуралдаж тодорхой асуудлуудаар нэгтгэх шаардлага байна" гэв.


Г.Болд