Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орны өнөөгийн амар амгалан амьдралыг бүтээж өвлүүлсэн ахмадуудынхаа түүхэн замнал, гавьяат үйл хэрэг, хөдөлмөр, ур ухаан, туршлага, үлгэр дуурайллыг дурсаж гүн хүндэтгэл илэрхийлэх сайхан өдөр тохиож байна.
Эдийн засаг, нийгмийн шилжилт, шинэчлэлтийн бүхий л үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, ардчилсан Монгол Улсаа өнөө үедээ хүлээлгэн өгсөн эрхэм Та бүхэндээ мэхийн ёсолж, гүн хүндэтгэлээ илэрхийлье.
Монголчууд бид ардын сайхан сургаал үгсээр хүмүүжиж, “ахмадын сургаалт алт, буурлын үг буян”, “ахмадаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл” хэмээн ахмад үеэ хүндэтгэн дээдэлдэг өв соёлтой ард түмэн билээ. Ийм учир ахмадуудын аж амьдрал, нийгмийн сайн сайхан байдал төрийн бодлогын анхаарлын төвд ямагт байх учиртай. Монгол Улсын Их Хурал ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанар, эрх зүйн баталгааг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллана. Энэ өдөр ижий, аав, эмээ, өвөө, ахмад хүн бүрт хүндэтгэл талархлаа илэрхийлж, сэтгэлийн баяр жаргал, хайр халамж бэлэглэхийг идэр, залуу үеийнхэндээ уриалъя. Монголын ахмадууд урт насалж, удаан жаргах болтугай.
Сэтгэгдэл5
Л.Оюун-Эрдэнэ ЭТТ Бортолгой, Ончхараат гэх нийлээд 1 тэрубм гарав нүүрсний нөөцтэй хоёр ордыг 246 сая тонны нөөцтэй гэж хуурамч материал бүрдүүлж Хятадын “Чайна Энержи” “Чалко”-д 16 жилээр олборлох зөвшөөрлийг БНХАУ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянын даалгавараар олгож Монгол улсыг 16 жилийн хугцаанд өнөөдрийн ханшаар 76 тэрбум ам.доллар буюу 273 ихнаяд төгрөгийн хохиролд оруулаад байна.
монгол ардын намын дарга их хурлын дарга ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлсэнд иргэн би баярлалаа Нам засаг хойч үеийнхээ төлөө бид дуустлаа ажилласаар байх болноо
Хулгайч новш чиний мэндчилгээгээр яадаг юм?!
Хүлээж авахгүй ээ. Хулгайч аа
ардын намыг багашиг доромжлоорой ардын намд чи заахгүй