
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 1 /TASS/. АНУ-ын засаг захиргаатай үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд Харвардын их сургууль 500 сая орчим ам.доллар төлж, мэргэжлийн сургуулиудад хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварт сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай Д.Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна.
"Тэд ойролцоогоор 500 сая доллар төлөөд мэргэжлийн сургуулиудыг нээж, хүмүүсийг хиймэл оюунтай хэрхэн ажиллах, мөн бусад олон зүйлд сургана. Бидэнд мэргэжлийн сургуулиудад мэргэшсэн хүмүүс хэрэгтэй байна" гэж тэрбээр Зууван танхим болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хэлжээ.
Харвардын их сургуулийн удирдлагууд Д.Трампын дээр мэдэгдэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. АНУ-ын засаг захиргаа, Харвардын их сургууль хоорондын маргаан хавраас эхэлжээ.
Д.Трамп өнгөрсөн дөрөвүгээр сард тус их сургуулийн татвараас чөлөөлдөг статусыг хүчингүй болгоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Боловсролын яам Харвардын их сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгох ёстой 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт болон 60 сая ам.долларын урт хугацааны гэрээнүүдийг царцаасан байна.
Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа сургуулийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж, еврей гаралтай оюутнуудыг үзэн ядалтаас хамгаалахад чиглэсэн гэж тайлбарлаж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Германы канцлер Мерц: Манай улсад үндсэрхэг үзэлтнүүд нэмэгдэж, дахин жүүдүүдийг үзэн яддаг болж байгаа нь харамсалтай хэмээн уйлсныг үндэсний ТВ-нь дамжуулав. Доорх контент Израилын боол болсон АНУ-г яг харуулжээ. https://www.facebook.com/100078680213849/videos/2159716081173270
Америкийн Бүгд найрамдах намын чуулган. Улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар хэлэлцэх гэж байж хаа хамаагүй "Израилыг бид дэмжиж байгаа. Тийм биз дээ?" гэж илтгэлээ эхэлнэ гэдэг АНУ бол Израилын боол улс гэдгийг л харуулна. АНУ сөнөж байж, эвдэрч байж дэлхий амгалан болохоос өөр аргагүй бололтой. Эсвэл Израилын бууны нохой байхаа болихгүй бол. https://www.facebook.com/100078680213849/videos/1296077051275492