Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийн, "Өнөөдөр бид 2025 оны долоодугаар сарын 09-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлын үр дүнг та бүхэнд танилцуулж байна.
Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг бол нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг.
Эрдэнэс тавантолгойд хяналт шалгалтуудын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэр ил тод болсон. Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр болохоор баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь хэзээ барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй.
10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөөх 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм.
Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Энэ Бортээгийн ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн." гэсэн билээ.
Мөн тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар томилох болсноо зарласан юм. Энэ долоо хоногт уг шийдвэр албажиж, Б.Энхбаяр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэнэ. Уг шийдвэр нүүрсний хулгайч нарыг ихэд сандаргажээ. Иймээс ч УИХ дахь өөрсдийн гар хөлүүдээр дамжуулж, Г.Занданшатарыг огцруулах хуйвалдааныг эхлүүлсэн байна. Ингэснээр бид Ерөнхий Сайдыг огцруулах бичиг хэнээс гарахыг харсанаар чухам хэн хэн гэдэг УИХ-ын гишүүн нүүрсний хулгайч нарын "гар хөл" болж буйг таньж авах нь ээ.
Д.Дандархүү
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл29
Хжйвалдааныг Говьалтайгаас гаралтай Жасрайн ач охин Амарзаяа эхлүүлэх байхаа Харая даа
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
Ариунзаяа гэх төвд үү?
Shaa daa!! Baga xurliin songuuliar Amarbayasgaland yalagdanguutaa genet nuurs geed duu orj exelsniig bugd medej bgaa. Xarin tegj xutsval naad Zandanmatar chine nutgiinxaa Odjargaltai xuivaldaj Uxaa xudagiin asuudliig budgeruulj strategiin ord gesen tomiyolliig undsen xuulias xasaxaar zexej bgaa shuu!!
Оджаргалыг барьж шоронд хийх нь тодорхой.
Манай Монгол улс гэж ийм сайхан эх орныг маань халуун цус бүлээн амиараа хамгаалан үлпээсэн домогт өвөг дээдэстээ сөгдөн мөргөх ч багаддаг юм!!! Одоо бүр санаа амар хаа сайгүй ухаж төнхчөөд ч ийм цөөхөн хүн амынх нь дийлэнхи нь гуйлгачин амьдардаг болсонд ичиж үхэх ч багаддаг боллоо. Энэ бол албан тушаалд хүрвэл хязгааргүй хулгай хийж болно гэсэн ойлголттой хүүхдүүд ( ялангуяа өнөөгийн 55 нас хүртлэх хүүхдүүд гэсэн үг)төр ,засгийн дээд түвшинд гарч эх орноо цөлмөж амин хувиа бөөцийлж даварч байгааг зогсоох боосон. " Хэн газар ухна.Түүнийг цаазал" гэж Хубилай сэцэн хаан ч хэлчихсэн байдаг юм.Тийм учраас Монголчууд тугалын хашаа,морины уяаныхаа шонгийн нүхийг ч аргадан утаж бөглөж үлдээдэг заншилтайг мэдэхээ ч больчихож. Гэснээс арай үхчихээгүй байгаа ахмадууддаа( тэдний 80% нь 700000 хүртлэх тэтгэврээрээ амиа зогоож явдаг юм) ганц баярынх нь өдрийг тохиолдуулан эрүүл байхыг хүсье. Үгэнд орохгүй буруу юм хийдэг хүүхдээ зад загнаж болохгүй бол суран бүсээр ороолгоод л хааяаа үглээ!
ЗАНДАН ГИЙН АРД ХҮҮК БАЙГАА. ХЭН НЬ ДИЙЛЭХИЙГ ХАРЬЯ. АЛЬ АЛИЙГАА ЗҮЙЛ ДУУСГАВАЛ АРД ТҮМЭНД МАШ ХЭРЭГТЭЙ. СОНГУУЛИА ДАХИН ЯВУУЛААД МАН ЫГ БҮРМӨСӨН ТАРААХ ХЭРЭГТЭЙ.
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
яг зөв. хулгайчиддаа ялагдсан нам цаашид байх ёсгүй
Хаха угаасаа огцруулна дандархүү нэртэй хуурамч хүнээ зарчим нь тэр ард түмэн сонгоогүй байхад эзнийхээ хүсэл хүчээр албан тушаал авсан хүн одоо зайл
Гэнэт нүүрс гээгүй байхаа Занданшатар Их Хурлын дарга баыхдаа Б Энхбаяр хууль зүйн саыд байхдаа нүүрсний сонсгол хийж хулгай луйврын эсрэг тэмцэж эхэлсэн Харин Оюунэрдэнэ ганц Ганхуягийг золиосолж тушаасан ларга нарыг нь хамгаалаад үлдсэн Ганхуяг гомдолтой юм ярина гээд байсан Хурлаа хаалттай хийгээд яриулаагүй Тэр тэмцэл л үргэлжилж байна
Энхбаяр биш Оюун-Эрдэнэ эхэлж нүүрсний хулгайг илчилснийг бид нар мэднэ л дээ
Б.Энхбаяр пиздаа Оджаргал хулгайчийг огт ярихгүй байгаа болохоор Оджаргалын гар хөл мөн.
Шоронд байгаа Ганхуяг Чулуунзагд нарын амь насыг хамгаалах хэрэгтэй Тэд чухал гэрч Өөрсдөө ч хэрэг хийсэн Бүх үнэнийг ярих хэрэгтэй
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
цэвэр захиалгатай бичвэр бна
Ариунзаяа чи яасан их сандарч байх юм бэ???
Нүүрсний хулгайч нартай ард түмнээрээ нэгдэж, Занданшатар ,Б.Энхбаяр ,н.энхбаяр нарыгаа дэмжиж тэмцэх л ....цаг ирж бгаа юм уу даа
Өнөөдөр МЯаН ы хяналтын хороогооор Б Энхбаярыг намаасаа хөөх гэнээ Зүгээр харин ч сайн нам бус саыд бүр зүгээр Ер нь цаашдаа хууль зүй эдийн засаг хөгжлийн зэрэг зарим сайд нарыг мерит зарчим баримтлан нам бус хүнээр томилж баых хэрэгтэй Цаашдаа ер намын гишүүнчлэлийг өолиулах хэрэгтэй Хүний нөөц улам өүр чанаргүй болж байгаа шалтгаан бол намчирхлаас болсон МАНыхан жиишээ нь хүүхдүүддээ төрийн албыг өвлүүлж жирийн залуучууд боловсрол мэдлэгтэй ч ажил олдохгүй байгаа учраас гадагш дүрвэж хүн амбн өүтцэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн
90 оноос хойш анх ждаа МАН хулгай луйвар шуларга бус зүйлд нэр холбогдсон хүнээ даргаараа сонгож байна Энэ нь МАН ы Бага хурлын гишүүдийн чанар чансаа УИХ ын залуу гишүүдийн улс төрийн боловсрол иргэний ухамсар ямар хэмжээнд өүдгэрснийг харуулж байна Шинэ яүндсэн хуулиа өүрэн судлаагүй хуульч гишүүн хүртэл томилгоо хууль зөрчсөн гээд олон нийтийн толгойг эргүүлж байна МАН д хувьсгалт шинэёлэл хэрэгтэй болжээ
Зандкаа чи болио ккк
ГовьАлтайн баартагчингуудын үлдэгдэл өнөөдө р нүүрсчингүүд болоод их дүрэлзэж бнаа, эдни йг унагаад МАН-ын нөнөө бүлэглэл нь гарч ирл ээ гэхэд Хүүрэн сүг, Самхайбузар нтр гээд бас л бөөн хулгайч нар....ялгаа ер байхгүй !!! Аль нь ч байсан Монголыг л цөлмөх гарууд доо!
Амарзаяаг гайгүй боловсролтой хүүхэн гэж боддог байсан чинь овоолсон баас байжээ.
Монгол мандаг
Шударага ёсны төлөө тэмцэгчиддээ НҮРРСНИЙ ХУЛГАЙЧ гэсэн гуншин наачихаад намын эрх мэдлийн төлөө улайран зүтгэгчдийн бүлэглэл хол явна гэж санаа юу??? Хүрэлсүх, Занданшатар тэргүүтнүүд хэмжээгүй эрх мэдийн төлөө үхэлдэж байгааг жирийн иргэн бид ч ойлгож байна. Шударга ёсны төлөө тэмцлийг эхлүүлсэн Оюун-Эрдэнийг ордны хуйвадлаанаар унагаасан. Оронд нь тойргоосоос ч сонгогдож чадаагүй Занданшатар гэгчийг ерөнхий сайд болгосон. Амарбаясгалан намын дарга болчихлоо, Оюун-Эрдэнийн эхлүүлснийг үргэлжлүүлээд одоо бид нарыг сүйд хийнэ гэж айсандаа юу хийж байгааг чинь харж л сууна
МАНам л нүүрсний хулгайг зогсоож чадна яг тэр цаг нь ирж бна...
Говь-Алтайхан нүүрсний мафижсан байна. Ичиж үхмээр...
Намын дарга нь ерөнхий сайдын суудлаа авбал Занданшатар огцрох нь тодорхой. Энэ хооронд хулгайтай тэмцэнэ гэж юу байдаг юм. Энхбаярыг түр зуурч гэсэн албан тушаалаар шагнаж амыг нь таглаж байна. Хараисалтай нь төрийн сайдын албан тушаалыг хувийн зорилгоор , урт насгүй засгийн газарт , ажил хийх боломгүй сайд ьомилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болов. Тэгж л хулгайтай тэмцэх гэсэн юм бол өинөх сайдтайгаа ажиллах хэрэгтэй. Хууль бусаар алдаа гаргаагүй хүнийг ажлаас халдаг нь маш буруу жтшиг.
37 онд Дэмидийн хэрэг гэж хань нөрдөөр нь гүтгүүлж их олон хүнийг хамруулсан . Дэмидийг Японы тагнуулч болгож цаазалсан. Одоо Амартүвшингийн хэрэг гэгчийг гаргаж, намынх нь нөхдөөр гэрчлүүлж цаазлхх уу? Энхбаярын дуу нь чангарчихсан ялын тогтоол уншаад байх шиг байсан. Нүүрсчнийг бүх насаар нь хорих хууль гарч байгаа гэнээ.