УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг луйвардсан байж болзошгүй мэдээлэл цацагдаад хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна. Хачирхалтай нь Д.Амарбаясгалан үүнийг аман дээрээ үгүйсгэх боловч энэ тухай ярьсан, бичсэн хүмүүсийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр оролдож байгаагүй юм.
Тэгвэл өчигдөр Монголын номер нэг мэдээлэлтэй хүн гэж хэлж болох, Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдээлэл хийн, "Долоодугаар сарын 19-ний өдөр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай яригдаж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол зайд барьчихаад Бортээг гэдэг уурхайн аман дээр болохоор баяжуулах үйлдвэр барьчихсан. Тэр нь ашиглалтгүй. Энэ тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. 280 тэрбум төгрөгөөр конвер барих ёстой. Тэр конвер нь хэзээ барьж дуустал нөгөө нэг их наядын үйлдвэр маань үр ашиггүй.
10 сая тонн угаах хүчин чадалтай энэ нүүрсний үйлдвэр ашиглалтад орсон бол ёстой нөгөөх 44 их наядын хулгайгаас илүү орлого Монгол Улсад ирээдүйд, урт хугацанд орох бололцоотой ийм үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байгаа юм.
Ийм үрэлгэн задгай байдал байсан. Одоо тэрнийгээ ашиглалтад оруулахын тулд 280 тэрбум төгрөгөөр тийшээ конверын шугам барьж байгаа. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайг бүрмөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Тийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгойн таван ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ Бортээгийн ордыг ашиглах тухай тогтоолын төслийг өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандарч, нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа. Залуучууд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. УИХ, Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тухайн үед уг сонсголыг зохион байгуулж байсан.
Би яг үүнтэй адилхан УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудлуудад нэр холбогдсон байсан." гэлээ.
Өөрөөр хэлбэл үйл явдлын өрнөлд логик дүгнэлт хийвэл, Монгол Улсын Ерөнхий Сайдын хэлсэн үнэн бол Д.Амарбаясгалан луйвардсан гэх Бортээгийн ордыг ард түмэнд буцааж өгөхгүйн тулд МАН-ын даргад дэвшсэн болж таарч байна.
Б.Анужин
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл36
Явуу хуурамч нэр бичихдээ хааяа ч гэсэн эрэгтэй нэр сонгож бай. Дандаа сарнай саргай анужин онужин гээд эмэгтэйчүүлийг гутаахаа болиорой!!
наадахаас чинь гадна нүүрсний хулгайтай хутгалдсан гараа ганц бор тээг ч биш
Занданшатарын ард Оджаргал Анандбазар Хүрэлсүх нар байгаа.
Занданшатар цэвэр гэхэд хүн итгэхгүй дээ женкочид туслаад өгч болно доо удахгүй дээлээ нөмрөх гээгүй юм бол доо.
Амарбаясгалан хөгийн хүүр, нүүрсний хулгайч, лалрын банди!
Тэр бол тодорхой
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
Намын даргад дэвшээд сонгогдоод гараад ирсэн хүнээ "энэ нүүрсний том хулгайч шүү" гэж зарлаж байгаа нь бүх хулгай манай намаас эхлэлтэй гэсэнтэй агаар нэг. Улс орноо удирдах асуудал өнгөрчээ.
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
Нүүрсний 40 их наядын хулгайн багахан хувь нь л Ажнайд хамаарна, бараг 90 гаруй хувь нь МАН-ын хулгайч нарын гараар орсон шүү ! Үнэн биз дээ, худлаа гээд хушгаа гаргах хүн байхгүй дээ, кх кх кх
Төр юу ч хийж чадахгүй, хөрөнгө хураана. Социалист ЕС
Төр юу ч хийж чадахгүй, хөрөнгө хураана. Социалист ЕС
"Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр засаг нь дураараа аашилдаг" гэж нэг ухаантай хүн хэлж байсан.
"Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр засаг нь дураараа аашилдаг" гэж нэг ухаантай хүн хэлж байсан.
Уурхай дээр хулгайн тухай яригдсан гэж байнаа яамарбаясгалан ичээрэй Түүнийг дэмжээд байгаа Оюунэрдэнэ Амарзаяа Булгантуяа нар намаа муухай хараглуулж байна шүү УИХ бн шинэ гишүүд төр улсаа бодох хэрэгтэй шүү Хэн нэг даргад үнэнч гэж дарга шүтэх үзэлтэй байх хоцрогдол шүү
МАН ыхан Эрдэнэтийн 49 гэж их баалсан Бортээг тэрнээс дор юм болжээ Үйлдвэр барьсан нэрээр уурхайг хувьд авчихжээ Үйлдвэрмйн санхүүжилт хаанаас гарав 49 г бас ч гэж тодорхой хэмжээний мөнгөөр авч байсан шүү Бортээгээс улс иргэд юу хүртэв
Хэрвээ хүн гүтгэсэн бол Занданшатар огцрох хэрэгтэй. Тэгж итгэл үнэмшил төрсөн юм бол үнэн гэж хар толгойгоороо хариуцна гэж хэлэхгүй яагаав. Тэгвэл үнэмшмээр байна. Яагаад намын даргын сонгууль болж байхад бага хурлын гишүүддээ үнэн зөв мэдээлэл өгөхгүй байж ялагдчихаад гоншигоноод байгаа юм бэ?
Хөрөнгийг нь хураадаг болоочээ
Намын дарга болчихоор Бор тээгийн ордыг улсдаа өгөхгүй болчихдог юм уу.
Тэгнэ шдээ
Энхбаяр нүүрсниы сонсгол хийж байхдаа энэ асуудлаа гаргахгүй яасан юм бэ
Энхбаярыг намаас хөөх гэхээр Занданшатар хууль зүйн сайд болгож, өөрийнхөө өмнөөс нохой шиг өрсөлдөгч рүүгээ боргуулах гэж нөгөө талаар албан тушаалын авилгын хэрэг биш үү. Шууд зүгээр ажлаа хийж байгаа сайдыг эрх мэдлээрээ далайлган халж оронд нь Энхбаярт өрөө төлж тэр албан тушаал дээр тавьж болдог юм уу?Ххлагдаж байгаа сайдад шалтаг шалтгаан хэрэгтэы. Төрийн албан ххагёюм байгаа биз дээ.
Чи нөгөө Ариунзаяа юу?
Ариунзаяа гэж нэг саваг аа сэгсэлзүүлсэн сарлагийн үнээ шиг амьтан байхымаа ! Уул нь Монголд угсаа залгамжлах ёсыг 1924 онд устгасан биш билүү ? Энэ баартагчны уд ам яахаараа төрд угсаа залгамжлан сууж байдагийн бэ ?!
Одоо нүүрсний мафийн хулгайчуудыг яаралтай барьж шийтгэ.
захиалгатай бичвэр л бна
Ариунзаяа чи яасан их коммент бичдэг юм бэ?
Амарбаясгаланг АТГ-д шалгуулж ард түмэнд үнэнийг мухарлаж өгөх хэрэгтэй.
Наадах чинь Хүрэлсүх, Занданшатар, Женко болон Б.Энхбаяр, Н.Энхбаяр нарын зохиолоор бичсэн жүжиг л гэж харагдаад байна даа.
Ариунзаяа чи яасан их сэтгэгдэл бичдэг юм бэ?
Амьд үхдэл
SONIN.MN бол худалдагдсан САЙТанцар
Нүүрсний хулгайч нарт худалдагдаагүй, шүүмжилж чадаж байгаа нь бахархалтай л юм
Социализмаа эвдээгүй Xятад дэлxийн xамгийн xөгжилтэй гүрэн болсон, социалист чиг баримжааг зөв яваа улс орнууд удирдлагаа болгож байна. Манайд гэрэл гэгээ нь тусаж байгаа нь сайшаагууштай, одоо дэмжиx л xэрэгтэй, xувийн өмчийг xязгаарлаxаас. Тэр улс нь xүн арддаа уxамсрын үүднээс xувьдаа авсан зүйлсээ өгч эxлэxээс шудрага ёс энэрэнгүй нийгмийн ойлголт эxлэнэ.
Одоо ард түмэн л мэднэ
Одоо ард түмэн л мэднэ
Одоо ард түмэн л мэднэ
Сайнхүүгийн ГАНБААТАР: Би мөн ч их хэлж байна даа. Үндсэн эзнээ нэрлээд юу болоод байгааг ил тод яриачээ гэж. Харамсалтай нь “шуналтай хаан” төрүүлчээд бүгд айгаад тойруулаад л байх юм. Энэ бол Г.Занданшатарын үйлдэл бишээ. Өрсөлдөгчөө шоронд хийж асуудлаа шийдэх хүн тэр биш. Энэ бол У. Хүрэлсүх. Хүрэлсүхийн хязгааргүй шуналаас болж Монгол төр хямралд орж байна. Үндсэн хууль сунгана, эсвэл намаа авч үе дамжин эзэмшинэ гэснээс болж л төрийн хямрал болж байна. Үнэнийг хэлж чадахгүй байна гэдэг аль эрт Монгол улс дарангуйлалд оржээ. Шунал ихэдвэл шулам гэж. Олон шуналтай Ерөнхийлөгч нар байсан. Гэхдээ тэд бүгд нийлээд ч Хүрэлсүхийн шуналын хаана нь ч хүрэхгүй… Хаан гэхдээ шалдан байна. Ард түмэн удахгүй байранд нь тавина✊❗️