БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон улсын интернэт сүлжээний хяналтын "NetBlocks" байгууллага даваа гарагт мэдээлжээ.
“Талибан”-ы эрх баригчид ёс суртахууныг сахиулах арга хэмжээ авч байгаа тул Афганистан одоогоор интернэтээс бүрэн салсан байдалд байна” гэж тус байгууллага мэдээлжээ. Мөн тэдний мэдээлснээр, утсан холбоо ч тасалдсан байна.
Хэт давруу үзэлт лалын шашинтнуудын “Талибан” хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан даяар интэрнет тасарсан анхны тохиолдол энэ болж байна гэж AP агентлаг мэдээлжээ. Есдүгээр сарын дундуур талибууд "ёс суртахууныг” сахин хамгаалах кампанит ажлын хүрээнд Афганистаны хойд хэсэгт шилэн кабелийн интернетийг тасалсан байна.
Афганистаны засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “энэхүү арга хэмжээг ёс суртахуунгүй явдлаас сэргийлэх зорилгоор авсан бөгөөд улсын хэрэгцээг хангах өөр хувилбар бий болгоно” гэж хэлжээ.
AP агентлагийн мэдээлснээр, тухайн үед Балх мужийн интернэтийг тасалжээ. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр, Балх мужаас гадна Кундуз, Бадахшан, Баглан, Тахар гэсэн хойд нутгийн дөрвөн мужид шилэн кабелийн интернэт ажиллахгүй байна. Үүний улмаас олон бүс нутаг, томоохон хотуудын төрийн байгууллагууд, айл өрх, хувийн компаниуд Wi-Fi-гүй болжээ. Харин гар утасны интернэт хэвийн ажиллаж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл3
30 сая хүнтэй Афганистаны хүн амын 50 хүрэхгүй хувь нь Оросуудын долоодог, өмнөд нутгаараа нутагладаг Пуштунууд. Тэд Оросуудтай адил Монголчуудыг үзэн яддаг онцлогтой. Хойд зүүн баруун нутгаар нь Оросуудын доорд үздэг 5 сая Узбек, 10 сая Тажик, дээр нь Киргиз Туркоменууд амьдардаг.Төв хэсгийн Бамиан муж 3 сая орчим, Пуштунуудын хядаж ирсэн Хазарануудын нутаг. Пуштунууд Түрэгүүдийн хорлож байгаа юм байна.
Бас интёрнит байдаг байх нь !
Mongold ene metiin internet tasaldal garahad hezeed belen baih heregtei dee!!!!er ni ene chahilgaan satalald het ikhe naidah hereggyi l bolob yy daa?...eersdee oron orondoo yndesee baigyylah heregtei..............