sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ: "МАН-ын Бага хурлын үеэр хэд хэдэн гишүүн надад хатуу шаардлага хүргүүлсэн. Өмнө нь ч Б.Энхбаяр гишүүнтэй холбоотой шаардлага надад тавьж байсан. Тэр үед би нэг их өндөр болгож авч үзээгүй юм. Хувь хүний хоорондын асуудал байж магадгүй гэж үзсэн.


Гэтэл сая зарим гишүүд та тэр үед яагаад хариуцлага тооцоогүй юм бэ? Үүнээс болж энэ хүн өнөөдөр огт болоогүй зүйлийг болсон мэтээр нэгнийгээ асар хүндээр гүтгэлээ шүү дээ гэсэн. Ц.Нямдорж Бага хурлын танхимд маш тодорхой тайлбар өгч, энэ хэрэгт Д.Амарбаясгалан холбогдолгүй юм байна гэдгийг хэлсэн. Мөн Ц.Нямдорж дарга надад хувьчилж уулзаад маш хатуу шаардлага тавьсан.



Б.Энхбаяр гэдэг хүнийг намаас хөөхгүй яагаад өдий хүртэл авч яваад байгаа юм бэ? гэж бараг надад уурлаж байгаа юм. Хариуцлага тооцож чадахгүй бол танай хяналтын байгууллага татан буугдсан нь дээр байх гэсэн.



Өнөөдөр бас Бага хурлын 200 орчим гишүүний гарын үсэгтэй Б.Энхбаярыг МАН-аас хөөх шаардлага ирж байна гэж ойлгосон. Ирэхээр нь агуулгатай нь танилцаж байгаад, хяналтын байгууллагын гишүүд хуралдаж хамтын шийдвэр гаргах байх." гэв.


Түүний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: "Б.Батбаатар хууль дүрмийг тайлбарлах эрхгүй. Бүлтэрсэн шүү дээ.



Дээд шүүх дээр асуудал гарвал би даана ч гэх шиг. Тэр одоо хэн бэ? Үлгэрийн баатар гэж би хэлээд байгаа чинь энэ шүү дээ.



Олон нийт хоёр талтай мэдээлэл аваад байна шүү дээ. Асуудалтай гээд, нөгөө нь асуудалгнүй гээд. Энэ дандаа баримт байх ёстой. Дээд шүүх дээр батлан даана ч гэнэ үү. Тэр батлан даадаг хүн биш шүү дээ. Өөрийгөө яая гэж байж юм батлан даадаг үлгэрийн баатар гэж юу байх вэ, тийм биз дээ. " гэлээ.



М.Чой