sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал Бин Фархан Аль-Саудтай энэ сарын 26-нд уулзав.


Уулзалтын үеэр талууд “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Түүнчлэн талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд өмнө тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.