Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд /2025.09.28/ болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааныг даргалсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, дэд дарга, Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн, Тооллогын комиссын даргаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, оронд нь шинээр төлөөлөгчдийг нөхөн сонгож батламжлав. Дараа нь Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцлээ.
Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, бодлогын мэтгэлцээнийг өрнүүлэв. Улмаар Бага хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм.
Хуралдааныг удирдсан УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Бага хурлын нийт гишүүдээс 49 хүнийг өөрийн хүсэлтээр болон төрийн албанд томилогдсон тул чөлөөлж, дүрэмд заасны дагуу шат шатны байгууллагуудын намын дарга, дэд дарга нарыг сонгож батламжиллаа. Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж, өрсөлдөөний явцад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдийн 85.67 хувийн саналаар сонгогдлоо." гэв.
Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Намын даргын орон гарсан тохиолдолд Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгоно гэж намын дүрэмд заасан. Хэдэн үе шаттай зохион байгуулахыг Тооллогын комисс журам баталж шийддэг зохицуулалттай тул энэ дагуу сонгуулийг явууллаа." гэсэн бол
Намын Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-"Намын даргыг сонгох сонгууль Улс төрийн намын тухай хууль, бусад хуулийг дагаж батлагдсан журмууд болон намын үндсэн дүрэмд нийцсэн байх ёстой гэж үздэг. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуульд намын даргыг Удирдах дээд байгууллага буюу Их хурал эсвэл төлөөллийн төв байгууллага буюу Бага хурал сонгох эрхтэй гэж заасан. Тухайн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар намын даргад сонгогдсонд тооцдог. Иймд эхний санал хураалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдлөө. Нэр дэвшигчдийн дунд бодлогын нээлттэй мэтгэлцээнийг өрнүүллээ. Нэр дэвшигчдэд хандан олон гишүүн саналаа хэллээ. Ингээд санал хураалт явагдаж Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн саналыг авч, аль нэг нь гуравны хоёр хувь буюу 66 хувийн саналаа авч чадаагүй.
Иймд Ж.Алдаржавхлан ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссоос гаргасан журмаар, Улс төрийн намын тухай хуулийн зүйл заалт буюу намын үйл ажиллагаандаа баримталдаг саналыг нууцаар хураана гэсэн зарчмыг баримталсан. Хэдэн ч удаа санал хураалт явуулж болно. Улс төрийн нам өнөөдөр үйл ажиллагаандаа өрсөлдөгчгүй нэг нэр дэвшигч байсан ч гэсэн нууц санал хураалт явуулдаг хуулийн заалттай. Энэхүү хуулийн заалт болон Тооллогын комиссын журмыг баримтлан хоёр дахь санал хураалтыг явууллаа. Хуралдаан дундаа завсарлагатай явсан, эхний санал хураалтын дараа хуралд оролцсон гишүүд буюу ирцийг дахин шинэчилж гаргасан. Бага хурлын нийт 479 гишүүнээс гуравны хоёр хувийг давсан буюу нийт 321 гишүүний ирцтэй байсан. Ингээд 321 саналын хуудаснаас 46 саналын хуудас хүчингүй, 275 нь хүчинтэй саналын хуудаст тоооцогдож 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга, Бага хурлын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо. Улс төрийн намын тухай хууль, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан журмын дагуу 60 хоногийн дотор намын шинэ даргаа бүртгүүлэхдээ өмнөх дарга нь хүлээлгэн өгдөг. Улсын Дээд шүүх 30 хоногийн дотор нягталж бүртгэдэг тул нийтдээ 90 хоногийн хугацаанд Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргана.
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдааны төгсгөлд XXXI Их хурлыг энэ 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулахаар товлож, Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг 100 хувийн саналаар баталлаа
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл13
Эрх баригч намынмдарга ерөнхий сайд боолох учиртай Тийм учраас олон ниытэд хамааралтай болж байгаа юм Гэтэл Бага хурлын гишүүд ард иргэдийг төлөөлөхгүй Тэгэх тусмаа Оюунэрлэнэ Амарбаясгалан нарын нүүрс хямдаар зарах нууц гэрээний асуудлыг шийдээгүй чаран сандран даргаар сонгосноороо МАН улс орны эрх ашгийн төлөө ажиллах чадваргүйг харуулж байна
нүүрс хямдаар зарах гэлээ гэж намбарван их солиорч гүйгээд байсан,хятад Монголд бүү хэл АНУст өөрийн болзлоо тулгаж чадаж байгаа улс,хэлсэн үнээрээ л авна,үгүй бол тонн бүү хэл кг нүүрс ч манайхаас авахгүй байж чадна,хохиролтой ч болов нүүрсээ зарьяа гэж байгаа Оюукийн зөв,хаанаасаа мөнгө олж,дөнгөн данган амьдарч байгаагаа ойлгохгүй цээжээ дэлдэж бардамнавал бүр сөхрөхөө мэдэхгүй солиорохоо больцгоо,намбарван хувийн эрх ашигаа больж,улсаа бод,шантааж,наймаагаар даргын суудал олж авдаг чиний үе өнгөрсөн,хүүкийн "мөнхийн еөк" болох санаархал,чиний амбици ингээд будаа болвоо хөөрхий,урвагч сайд нарыг бүгдийг хөөж,хууль зүйн сайдаар АНы нөхрийг буцааж тавибал бүүр сайн бна
1000 хүүхэн хүчиндсэн Ардын намын сэлдий хочит Анандбазар Занданшатарыг өрөөнд нь ширээн дээр зодож хошногодоод 322 тэрбумын гэрээг ганцаараа авсан явдал Ардын намынхныг олонхийг дургуйг хүргэж сонгуульд унахад нь маш их нөлөөлсөн байна.Бас 9 их наядыг улсаас хулгайлж идсэн гамин цэргийн бага дарга хочит Хүрэлсүх та нар Зандангахайг сонгохгүй бол ална шүү гэж хэлсэн нь нөлөөлжээ..
Амарбаясгалан Данх нар баян байна.Дийлэнх саналыг худалдаж авч чадаж байна.
Энэ Баярбаатар гэдэг Дарваан харын ах баймаар хар царайтай манж хаанаас гарч ирсэн хулгайч вэ?
Хулгайд хардагдсан хүнийг бага хурлаараа дэмжчихлээ Шившиг юмаа Их хурал нь ч авилга хулгайн эсрэг зарчимтай байж чадахгүй ээ МАН шинэчлэгдэх өдий байнаа Хоер сонгууль өнгөрч байж 30 хэдэн оноос нэг шударга зарчимтай олонх болж магад АН хариуцлагатай болоо
Зандангахай данжаад Хүүрэнсүг данжаад нар 322 тэрбумын гэрээг Анандбазартай байгуулжээ. 202.9.47.23 0 минутын өмнө 1000 хүүхэн хүчиндсэн Ардын намын сэлдий хочит Анандбазар Занданшатарыг өрөөнд нь ширээн дээр зодож хошногодоод 322 тэрбумын гэрээг ганцаараа авсан явдал Ардын намынхныг олонхийг дургуйг хүргэж сонгуульд унахад нь маш их нөлөөлсөн байна.Бас 9 их наядыг улсаас хулгайлж идсэн гамин цэргийн бага дарга хочит Хүрэлсүх та нар Зандангахайг сонгохгүй бол ална шүү гэж хэлсэн нь нөлөөлжээ..
Зандангахай данжаад ялагдсаныхаа дараахан өрөөндөө орж нохой шиг оцойж суугаад хоер хацраа ээлжлэн алгадаж Хү Сү Жан данжаадаа зүхэж енгэнэтэл орилон уйлсан сурагтай байна.
Үхсэн нохойн оцгор.женкод нам чинь дагаар орлоо.сөнөх талруугаа явлаа.
Үхсэн нохойн оцгор.женкод нам чинь дагаар орлоо.сөнөх талруугаа явлаа.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Hurts Tenegrel ni vl DUUSMOI. Parliament-d suudal bugluj, zarim ni Said-iin suudal muruuduj MAN-iig hudaldmoi. Ene hediig uter turgen Zailuulmoi. Karma haalga anduurdaggui um shuu, adguus tsarailsan HUNENTSER.
МАН ы Бага хурлын 250 гишүүн намын даргаа сонгох нэрээр төрийн эргэлт хийлээ дээ