sonin.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монтенегро Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монтенегро Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Эрвин Ибрахимович нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ уулзаж, гарын үсэг зурсан юм.


Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


Мөн Гадаад харилцааны сайд нар ирэх онд тохиох Монгол, Монтенегрогийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, үйл ажиллагааны тухай санал солилцов.Түүнчлэн манай хоёр улс НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, цаашид энэ уламжлалаа үргэлжлүүлэхээ нотолсныг ГХЯ мэдээлжээ.