
НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 25 /NHK/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд лхагва гарагт уулзжээ. Оросын эсрэг дипломат болон эдийн засгийн арга хэмжээ авахыг АНУ шахаж буй үед энэ уулзалт болсон байна.
АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэнээр, М.Рубио уулзалтын үеэр Ерөнхийлөгч Дональд Трампын гал зогсоох уриалгыг дахин дэвшүүлж, “тодорхой шийдэлд хүрэхийн тулд дорвитой алхам хийхийг” уриалсан байна.
М.Рубио Аюулгүйн Зөвлөлд үг хэлэхдээ Украин, Оросын нөхцөл байдлын талаар дурдаад, мөргөлдөөн хурцдаж болзошгүйг анхааруулжээ. “Энэ дайныг зогсоох хэрэгтэй. Гэвч хэрэв ийм зүйл болохгүй бол, богино хугацаанд энх тайванд хүрэх арга замыг олохгүй бол АНУ болон Ерөнхийлөгч Трамп шаардлагатай алхмуудыг хийх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, С.Лавров өмнө нь хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэжээ. Үүнд мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгахын тулд АНУ-тай хамтран ажиллах зэрэг багтаж байгаа ажээ.
Тэрбээр мөн мөргөлдөөн сунжирч байгаад Украин болон Европын зарим орны удирдагчдыг буруутгасан байна. Д.Трамп өнгөрсөн сард Аляск муж улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Тэрбээр Орос-Украины дээд хэмжээний уулзалт хийхийг удаа дараа уриалж ирсэн боловч ийм уулзалт хараахан болоогүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Бөгспутиныг буудан алсан яг тэр цаг дор,,,энэ дайн даруй зогсмой,,,,
Чи очоод буудчихаа ч бөгслуухаан минь
Гях,,,гяхх,,,гяхх,,,,золбин оросын шээсээ,,,,би чиний бөгслуухаан чинь бишээ,,,,чи андуураад эндүүрээд байнаа,,,тэнэг орк,,,,чиний бөгспутин луухааныг чинь оросууд нь өөрсдөө буудан алнаа,,,люмпэн гуйлгачин оросууд эзэн хаанаа хатан гүнж ханхүүтэй нь хамт нэг дор буудан алсан харгис хэрцгий түүхтэй юмшүүдээ,,,бузрын ард түмэн,,,,
Тийм хурдан үхэл путинд хурцдана. Удаанаар тарчлааж байж хүмүүсийн өс хонзон бага ч гэсэн намдах юм. Жишээ нь Хаагийн гянданд турааж алах байж болно.
Рубио, наад хөгшин өвгөнөө баримчлаад аваач
Cham shig mal tegej tenegten dee.amerikuud bol aimhai hulchagr hvmvvs ch dee
Бид хүнийг хөгшинөөр дуудах дуртай юм. С.Лавровын оюун санаа хөгшрөөгүй. Ховорхон төрсөн гиополитикч шүү дээ. Элбэгдоржын хэлсэнээр 3.0 сая Чингис сэрлээ гээд байсан тэдний нийлбэрээс дээшээ хүн шүү.