sonin.mn

НҮБ, 2025 оны есдүгээр сарын 24 /TASS/. Түүхэндээ Өрнө, Дорныг холбосон гүүр болж ирсэн Төв Азийн бүс нутгийг дахин үнэт зүйлс, ертөцийг үзэх суурь үзлийг ойртуулах орон зай болгох ёстой гэж Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ мэдэгджээ. 


"Бид орчин үеийн хөгжлийн соёл иргэншлийн талуудтай салшгүй холбоотой бүх нийтийн энх тайван, харилцан ойлголцлыг хамгаалах, соёл, оюун санааны хэлхээ холбоог хадгалах, ойртуулах асуудлыг хэлэлцэж байна. 


Энэ хүрээнд олон зууны турш Өрнө, Дорнын хооронд соёл иргэншлийн гүүр болох үүргийг гүйцэтгэж ирсэн Төв Ази өнөөдөр түүхэн үүргээ сэргээж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, үнэт зүйлс, ертөцийг үзэх суурь үзэл бодлыг ойртуулах орон зай болох ёстой" гэж тэрбээр хэлэв. Үүнээс улбаалан Туркменистан улс НҮБ-тай хамтран, бүс нутгийн улс орнууд, сонирхогч бусад улс, олон улсын байгууллагуудын оролцоотойгоор “Төв Ази: энх тайвнаар зэрэгцэн орших орон зай” олон улсын форум зохион байгуулах саналыг энэ удаагийн чуулганы үеэр гаргана гэж Туркменистаны Ерөнхийлөгч мэдэгджээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг