sonin.mn

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааны дэг зөрчсөн гэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр өнөөдрийн хуралдаанаар “УИХ-ын дэг зөрчсөн асуудал бол байхгүй. Намын бүлэг тодорхой асуудлаар завсарлага авсан бол яг тэр асуудлыг хэлэлцэхийнхээ өмнө намын бүлгээс заавал энэ завсарлагаа яасан бэ гэдгийг сонсож байх ёстой. Хэлэлцүүлэг сонсолгүйгээр явсан.



АН-ын бүлэг өмнө авсан завсарлагаа өмнөх үндэслэлээр үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн.



Яг тухайн хугацаанд бидний авсан завсарлагатай холбоотой нэг асуудал гарсан учраас түүнийг чуулган дээр ярьсан. Түүнээс биш завсарлага авсан үндэслэл нь өмнөхөөрөө байсан гэдгийг тодотголоо.