
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ёханн Вадэфүлтэй уулзав. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд амжилттай тэмдэглэсэн нь хоёр улсын харилцааны түүхийн шинэ хуудсыг нээснийг талууд онцлон тэмдэглэв.
Айлчлалын үр дүнд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаанд тулгуурлан батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ боломжуудыг эрэлхийлэх, энэ хүрээнд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгосон, мөн тус онд тэмдэглэх Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд боловсрол, соёлын салбарт тодорхой ажлуудыг, тухайлбал, Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголын эзэнт гүрний түүх” сэдэвт Монгол, Германы хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй ярилцав.
Сэтгэгдэл1
Батцэцэг ч бас л чага авгай юмаа. Бөхөд балбуу лаад нэг их няцрахгүй ялбийхгүй, дажгүй л байх юм даа !