
2025 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль, дэгийн заалтыг илт зөрчин УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хууль бус завсарлага өгсөн нь эрх зүйн хувьд маш том алдаа болоод байна. Монгол Улсын Их Хурлын тухай болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нам, эвслийн бүлэг зөвхөн тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах эрхтэй гэж тодорхой хуульчилсан байдаг.
Гэтэл дээрх өдөр хэлэлцэж байсан асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл байсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй байхад завсарлага өгсөн нь хуульд нийцээгүй үйлдэл болсон.
Үүнээс гадна 2025 оны есдүгээр сарын 15-нд Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр хоногийн хугацаатай өгсөн. Хуулийн дагуу завсарлагыг нэг удаа сунгах боломжтой ч Ардчилсан намын бүлэг хугацаандаа сунгах хүсэлт гаргаагүй учир тухайн эрх нь дууссан байсан юм. Гэтэл Х.Булгантуяа дахин завсарлага өгсөн нь зөвхөн Дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг бус, мөн УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “хуралдааныг дэгийн дагуу зохион байгуулах”, “хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавих” үүргээ ноцтойгоор зөрчсөн хэрэг юм. Энэ үйлдэл нь зөвхөн нэг алдаа биш, харин Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг шууд зөрчсөн ноцтой тохиолдол болж байна.
Тухайлбал, Нэгдүгээр зүйлд заасан “хууль дээдлэх” зарчим, Хорьдугаар зүйлд заасан “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага” гэх зарчим, мөн Хорин тавдугаар зүйлд заасан УИХ-ын хууль батлах, улсын төсөв хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхийг ноцтойгоор алдагдуулжээ.
Ингэснээр улсын төсвийн хэлэлцүүлгийг хууль бус үндэслэлээр тасалдуулж, ард түмний төлөөллийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан нь парламентын ардчилал, хууль дээдлэх зарчмыг үл тоосон хэрэг. Х.Булгантуяагийн гаргасан энэ шийдвэр хууль зүйн хувьд ямар ч маргаангүйгээр буруу бөгөөд хууль зөрчсөн нь хуулийн ангийн оюутан ч ойлгохоор илэрхий байгаа нь хэн бүхэнд тодорхой юм.
Б.Намуунаа
Сэтгэгдэл11
Оюутолгойгоос МАН-ын бүдүүн данжаад нарт өгөх авлигалыг энэ авгай цохицуулж тараах үүргийг хүлээсэн..
Энэ Завхан Говь-Алтайнхан бол яг монгол цусны улс биш харь гадны улсууд гэдгийг өмхий хар малууд хэзээ ойлгоцгоох юм бол
Хуцдаг гөлөг. Монголчуудыг хагаралдуулах гэсэн урд зүгийнхэн л иймэрхүү яриа гаргаж байдаг байх
Хуулийг зөвхөн хуульчид, хуулийн ангийнхан ойлгодог юм биш л дээ. Эрүүл ухаантай бол хүн болгон л ойлгоно. Зарим энгийн хүмүүс нь хуулийнхнаас ч илүү ойлгоно гээч
Тиймээ. Хуулийнхан гэх хамраа сөхсөн, хуулийн зүйл заалтыг гуйвуулан иргэдийг дарангуйлан мөлжиж, дээр нь сандайлсан олигарх хугайчуудад үйлчилдэг булхайчид өөрснөө хуулийг гууль болгочихдог эмнэнэлтэй үе юм даа энэ цаг . . .
Хууль зөрчиж завсарлага авах хүсэлт гаргасан нь огт буруугүй завсарлага өгсөн нь буруутай юм биз дээ. Хөөрхөн логик байга даа.
Хуулийн сургууль төгсөөгүй юм чинь зөрчилгүй яадаг юм ! тэнэг юм бичээд байх юм !
Dude finally find enemy
Шүүхээс ял авсан, ялтан болоод явж байгаа, ёс зүйгүй, олон нийтийг үймээн самуунд уриалж байгаа гишүүдээ хадгалж байгаа нь аууль зөрчөөгүй болж байна уу
"АРД ТҮМЭН НЬ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ БАЙХ ТУСАМ ТӨР НЬ ДУРААРАА ААШИЛДАГ" ГЭЖ ҮНЭН ЮМ. МОНГОЛЧУУД БОЛ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС УЧРААС ТӨР НЬ ДУРААРАА ААШИЛЖ БАЙНА.
За энэ ч нэг их тайлбарлаад мэдэмхийрээд байх асуудал биш. Яагаад гэвэл Монгол улсад төр засаг, хууль шүүх, эх оронч удирдлага байхгүй, бүгд хулгайчид сууж хоосон цэцэрхдэг , худлаа амалдаг, хоосон яриа өрнүүлдэг нэг танхим л байдаг шүү дээ.