ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 23 /TASS/. Узбекистаны агаарын тээврийн “Uzbekistan Airways” компани холын зайн нислэгийн “787 Dreamliner” загварын 22 ширхэг нисэх онгоц худалдан авах тухай 8 тэрбум гаруй ам.долларын үнийн дүн бүхий гэрээг Америкийн “Boeing” корпорацтай байгуулсан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Тэрбээр Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевд "маш сайн гэрээ байгуулсан"-д баяр хүргэсэн байна. Ш.Мирзиёев өмнө нь АНУ-ын албаны хүмүүстэй хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцжээ. Энэхүү хэлэлцээр нь АНУ-д 35 мянга гаруй ажлын байр бий болгоно гэж “Boeing” тооцоолж байна.
“Uzbekistan Airways” компани “Dreamliner” загварын хэд хэдэн онгоцыг ашиглаж байгаа бөгөөд анхны онгоцыг 2016 онд худалдан авч байжээ. Сүүлийн жилүүдэд тус компани нисэх онгоцнуудаа шинэчилж байгаа юм.
“Uzbekistan Airways”-ийн цахим хуудсанд мэдээлснээр, “Boeing” компанитай нэмж 8 онгоц худалдаж авах нөхцөлтэйгөөр 14 ширхэг “Boeing 787-9 Dreamliner” онгоц худалдан авах гэрээ байгуулжээ.
“Энэхүү чухал гэрээ бол компанийн нисэх онгоцнуудыг урт хугацаанд шинэчлэх хөтөлбөр, холын зайн нислэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Онгоцыг 2031 оноос нийлүүлж эхэлнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл2
Ингүүлэхийн тулд хориг нтр тавьж бариад аймар бизнэсмэн юмаа энэ өвгөн
Uzbekstanii harj baigaa biz?...aimaar baina,asar bayan kampaanuud gesen yg,manaihanii tynsleliig harizyylaj yzeh heregtei,bid hyn am cheen tegsen hernee heregzee byh ylsad baidag l heregzee saardlagatai gelee ch henjiliinhee hereer jiih yg baidag daa?...ene hyn am ikhetei ylasuudtai er ni herhen hydaldaa heregzeenii geree hiigeed baigaa ter yum be?...ynendee gaihah yum aa!!ter olon saya hyntei ylas orontoi tegeed helseniig ni harilzan gyizetgeh chadal bidend bii yu?......ysan yzem gereend tysgan ylasdaa oruulaj irj baigaa ard tymend hezee asigtai harilzaj chadah be?.............Mongol mini neg iimerhyy l harilzaatai baina?...ene bol daanch dendyy sohor harilzaa gesen yg?......................Hamag malaa gargah yum genee,amidaar cni ch geb yy?.............ingej bolohgyi harilzaanii ezesiin hybiarlaltiin dyng ni erenhii telebleltiig ni tysgailan helelchej baij bysad ornuudtai toimtoi harilzaanii medeelel baih yostoi?............................................