Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн өндөр түвшний хуралдаанд оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок нар өндөр түвшний хуралдааныг нээн үг хэлж, дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад НҮБ-ын гүйцэтгэж буй үүрэг, улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцоллоо.

Түүнчлэн төр, нийгмийн зүтгэлтнүүд НҮБ-ын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил болон хүний эрхийн асуудлаарх үүргийн талаар дүгнэлт хийн санал бодлоо хуваалцав. НҮБ нь 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 193 орон нэгдээд байна. Манай улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын 101 дэх гишүүнээр элссэн юм. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэн батлуулсан. Одоогоор манай улс дараах таван тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Үүнд:
- “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
- “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
- “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
- “Бичиг үсгийн боловсролын тухай”,
- “Ардчиллын боловсролын тухай”.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийн тухай” шинэ тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар батлуулсан юм.

НҮБ-ын 80 жилийн ойн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “НҮБ80” санаачилгыг дэвшүүлж буйгаа 2025 оны 03 дугаар сард гишүүн улсуудад танилцуулсан. Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын тавцанд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдал, санхүүгийн томоохон хямралын улмаас НҮБ-ын төсвийг 30 хүртэлх хувиар бууруулах шаардлага бий болсон бөгөөд энэ сорилтыг даван туулах, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг нэмэгдүүлэхэд “НҮБ80” санаачилга чиглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 09 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт Нью-Йорк хотноо эхэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд 154 улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл13
Odbayar pacaan darginhaa urd alhjiin arai l denduu teneg bnshuu
Газарчилж яваа байх.
Mongol hyn ta syymjlel medeelel hybaalzah gej baigaa bol echeenhen sig zeb bichej syr!!!chadahgyi bol byy orold?....tereen zasagaa hyndetgeh yzelgyi bol?...ta ger orondoo yamar her be?....gedegeen haryylaj baoigaa hereg,ta nar sig gamingyyd ene Mongoliig helj yarij baigaa sigee dees ni tatna ch gej baihgyi ee!!!malnuud aa...............
Хаа сайгүй данхагнаж тэгээд байдаг болж дээ. Данхар толгойг нь далийлгаад өгөх юмсан.
Ард түмнийхээ эсрэг геноцид үйлдэж хортой түлшээр хордуулж 802 хүнийг алсан хулхи ерөнхийлөгч ширэн нүүртэй ичих булчирхайгүй яаж ингэж явдаг байна.
Нэг их том данхар толгой гаргаж данхалзсан хар сармагчин. Эрдэм номоор дүүрээд ийм том данхар толгойтой болсон уу гэвэл тийм биш. Энэ мангайсан нүүрт хулгайч хэзээ нэгэн цагт гэр бүлээрээ муугаа үзэх болно.
Хурлынхаа төгсгөлд мөнгө гуйгаад эхлэх байх да хөөрхий энэ НҮБ !
iim teneg ard tymentei ylas mehel ryygee yabj baigaa hereg suu!!!!teriin tergyynee hyndetgej zailsgyi yzel erhseene???????????????????
Онгоцны зардлаар улс шатав аа гэж.
Онгоцны түлшээ шатаахыг ч ёстой нэг үзүүлж өгч байнаа! Энд тэнд шал дэмий доншуучлаал! Гэтэл улс орон, ард иргэд нь нүхэн жорлонтой, нүүрс түлдэг дундад зуунаараа! Нохойн баас, хэлэх үг алга!
Хүрэлсүх өөрөө төрөлхийн их өмхий үнэртэй гэж ойр байдаг улс нь ярьдаг юм. Бодвол байнга хошногоо дутуу арчиж явдаг биз..
Ta nar ene teriig meheehch gesen daraagiin ter men adilhan baina?...yagaad gebel 2035 oniig dyystal delhii da
english ee saijruulaach ee, onigoni huudii