Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас санаачлан Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл болон БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран “Mongolia–Korea Critical Minerals and Mining Investment Forum 2025” арга хэмжээг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна.
Форумыг нээж Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хүндэтгэлийн үг хэлсэн бөгөөд арга хэмжээнд хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд, БНСУ-ын томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцлоо.
Тухайлбал Samsung C&T, KOMIR зэрэг байгууллагууд оролцож байна.
Форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд хэрэгжүүлж буй аж үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт болон чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийн талаар танилцуулга хийв.
Мөн Монгол, Солонгосын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор салбар хоорондын уулзалт, B2B хэлэлцүүлгүүд өрнөсөн нь онцлог байлаа.Арга хэмжээний үр дүнд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.
Мөн аж үйлдвэр, технологийн парк болон уул уурхайн салбарт байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь форумын чухал ач холбогдол боллоо.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл3
eserguutsej bn. Luiwarchin solongosuudtai bitgii hamtar. Japan amerika baruunii companitai ene salbart hamtar
Solongoschyyd bolno,hamtrahad bolomjgyi zyil bys?...Manai echneen zaluus ochij ajillaj ami amidarlaa amjuulaj baina s dee!!er ni Mongolchyyd bid gadniihanii anhaarald tyn ch oir baigaa enyyniig dagaad yu yu orj irdegiig saitar anzaarah heregtei.....Hyyhed alga bolj baigaa ni haanaas anhaaral aldsantai saitar bodoh heregtei,Hytad Oros zereg ornuud manai ylasiig eder byr tagnan sydlaj baina,bidend medegdehgyi Mongolchyyd yu yu hiij baina gej sejeglej syyna s dee!!!bid ylas yum bol?...saitar bolgoomjtoi baiya?....men cheehen hyntei Mongoltoi gadniihan chini heden zyyn sayaaraa amidardag tom ornuudtai adilhan hegjij baigaa ni ene geed ylasaa taramdah hymyysiin chini hydaldan abah chadbar asar doroi baihad gadaadiin tom tom masin oryylaj ireed hydaldaand garlaa ch geh sig ingej tenegdehgyi baichgaa,manai ylas ter LesusLM biluu?...terniig abah heden hyntei tom gyren be?.?....Henjeliinhee hereer jiih gedeg yg baidag yum suu............................Manai negee heden olgiorhyyd l ene masinii
Хурдан ороод ирээч ээ. юун их судалдаг ярьдаг юм. Өчнөөн жил л ярьлаа...