sonin.mn

Парламент шинэ бүтцээрээ Өргөдлийн байнгын хороог дахин сэргээн байгуулаад байна.


Тус Байнгын хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, хоёр иргэнээс нийтийн өргөдлийн талбарт гаргаж, 100 мянгаас дээш хүний санал авч дэмжигдсэн хоёр өргөдлийг авч хэлэлцлээ.


Эхнийх нь иргэн О.Батхүүгээс 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна.


Хүмүүс байр орон сууцаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.



Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй.



Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш.


Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох.” хэмээн хуулийн төсөл санаачлах өргөдөл гаргасан нь 100 мянга 306 хүний санал авсан тул Байнгын хороогоор хэлэлцэж байна.