sonin.mn

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН бүлгийн дэд дарга Б.Жаргалан Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтнууд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал гарсан хэмээн мэдэгдэж, энэ явдлыг парламентын дархлааг сулруулж, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн үйлдэл хэмээн бүлгийн зүгээс үзэж буйгаа илэрхийлэв. Тиймээс 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа сунгах хүсэлтэй байна хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгаснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлө