
Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялсанаар хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хоёр дахь медалиа гардлаа. Тэрбээр найман жилийн өмнөх тус тэмцээнээс алтан медаль хүртэж байв. “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов.
Сэтгэгдэл5
Одоо буцаад формондоо орж байна даа, Туршлага байна даxиад 2-3 жил сайxан үзэx нь ээ энэ xар залуу xүнийг ялж байна , амжилт!!!
Олон жил гоц барилдаж байна,Үнэхээр мастер эмэгтэй
Аварга шү дээ. Амжилт.
бичлэгийг харвал бараг булхайгаар ялсан бна лээ. шүүгч нар манай талд илт орсон бсан
Дараагийн олимпод Орхонтой зүтгэнэ гэвэл бүтэхгүй ээ, сураггүй хар дээр ингэж барьц алдаж арай гэж ялж байгаа хүн цаашдаа явцгүй, тэгээд ч ид үе нь аль эрт өнгөрсөн ш дээ