
Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 70 кгд хүч үзэж буй “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга хагас шигшээд дэлхийн болон шар тивийн аварга Казахстаны Нуркожа Кайпановтай барилдаж 5:2-оор ялж дэлхийн аваргын финалд шалгарлаа.
Манай бөх алтан медалийн төлөө “Тирана-2024” ДАШТ- ий мөнгөн медальт, “Бишкек-2024” Ази тивийн аваргын мөнгөн медальт, Японы бөх Аояги Ёшиносүкэтэй хүч үзнэ.
Сэтгэгдэл1
Xeden tsagt barildax ve