Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр:"Би сүүлийн үед их том луйвар булхайн тухай ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад ил гарахгүй байна. Харин баригдсан нь уурлаад, янз бүрийн муухай үг хэлээд яваад байх шиг байна. Тэр хүн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс суртахуун дордож, даварч, өөрсдөд нь хэлдэг хүнгүй мэт аашилж буй нь Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлагаас тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар, Ерөнхий сайд огцрохоос өмнө ярьж байсан. Ерөнхий сайдтай өөртэй нь уулзъя анхааруулъя гэхэд уулзахгүй зугтаад байсан. Гэтэл энэ асуудал хэвээр үлдэж, Ерөнхий сайд өөрөө огцорсон. Тиймээс ард түмэнд энэ мэдээллийг хүргэн дүн тавиулж, засах ёстой юм байна гэж үзээд зургаадугаар сарын 5-ны өдөр энэ мэдээллийг анх нийтэд ил болгосон. Үүнээс өмнө ч нэлээн ярьж анхааруулж байсан ч Засгийн газар огцорч, шинэ Засгийн бүрдэж байсантай холбоотойгоор олон нийт төдийлөн анхаараагүй. Энэ бол ноцтой гэрээ. Засгийн газар энэ гэрээг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн.
Энэ бол гэрлийн хурдаар хэлэлцсэн асуудлын нэг нь. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан.
Арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах эрх зүйн үндсийг тавьсан. Нэгдүгээрт, энэ гэрээг байгуулахдаа гурвыг цогцоор нь гэдэг худлаа нэр олж өгсөн. Товчхон тайлбарлавал, нүүрс олборлолтоо сайжруулъя, төмөр замаа баръя, нүүрсээ худалдах гэрээ байгуулъя гэсэн байна. Энэ луйвар булхайн санаагаа нуун дарагдуулж байгаад УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцсэн. Үүнд буюу 58 дугаар тогтоол хэд, хэдэн ноцтой зүйл гарсан.
Тухайлбал “Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг үүрэг даалгаврыг авсан юм шиг ажилласан. Мөн хамгийн өндөр үнэтэй коксжих нүүрсийг сорчилж заасан. Нийт зарах гэж буй 250 сая тонн нүүрсний 55 хувийг сорчилсон. 35 хувь нь харьцангуй чанартай 3/1 гэсэн нүүрс байна. Үлдсэн 10 хувийг хамгийн бага үнэтэй буюу чулуун нүүрс байхаар оруулсан байна. Гэтэл том Тавантолгой ордын нийт нүүрсний зөвхөн 10 хувь нь коксжих нүүрс байдаг. Энэ зөв зохистой харьцааг бариагүй. Ганцхан гэрээгээр нийт коксжих нүүрснийхээ бараг 40 хувийг хямдруулж зарж байна.
Энэ гэрээний үнийг биржийн үнэтэй харьцуулах юм бол ойролцоогоор 40 долларын алдагдлыг тонн тутамд алдахаар байна. 250 сая тонныг 40 доллараар үржүүлэхэд 10 тэрбум доллар. 10 тэрбум доллараар Монгол Улсыг яаж хөгжүүлж болох вэ.
Мөн яагаад гэрээг Харбин хотод байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. Яагаад энэ гэрээг нууцалж байгаа юм бэ. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан. Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна. Засах боломжтой. Энэ гэрээг Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан байгуулсан.
Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна.
Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэв.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн Газрын гишүүдэд тавьсан түүний асуулгад: “
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас:
1)Та хоёр Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10,0 тэрбум ам.доллар, төгрөгт шилжүүлвэл 35,0 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц “Нүүрс худалдах гэрээ”-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгэз зуран баталгаажуулж байхдаа энэхүү гэрээ Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигг их хэмжээний хор хохирол учруулахуйц болж байгааг яагаад олж хараагүй, ойлгоогүй вэ?
2) Мэдээлэл, мэдлэг дутав уу?
3) Эсхүл луйвар булхайг мэдсээр байж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж энэхүү гэрээг байгуулах ажлыг муйхарлан зүтгүүлэв үү?
4) Энэ гэрээг яагаад заавал нууцалсан бэ?
5) Энэ гэрээг яагаад заавал БНХАУ-ын Харбин хотод байгуулсан
бэ?
6) УИХ, Засгийн газрын гишүүдэд энэхүү гэрээтэй холбоотой ямар ямар мэдээллийг бүрэн өгөөгүй вэ?
Засгийн газар, УИХ-ын гишүүдээс асуух нь:
1) Энэхүү гэрээг байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд
уг гэрээний тухай мэдээллийг бүрэн авсан байсан уу?” гэжээ.
М.Чойжал
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл48
Энхбаяртан минь асуплыг тавьсан. Эцст нь хүрнэ шүү. Замаас мохож бовохгүй.
Хүрэлсүх Занданшатар нар бас нуугдаж байгаа. Малууд аа..
Намбар ван тойруугаар Хүрэлсүх Занданшатар нарыг нэрлээд байна.Яачихсан юм ойлгодоггүй усан тэнэг малууд вэ?
Авилгалын загалмайлсан эцэг самбарын Энкуярыг сайн хүн байжээ гэж бодогдтол Хүүкийн тойрон хүрээлэгчид хулгай, дээрэм цөмөртөл нь хийж байна шдээ!!!
Битгий хуцаад гөлөгнүүд ээ Ална шүү
Хүрэлсүх Занданшатар нарыг Дэлгэрсайхан өрөөнд нь аманд нь мөнгө чихээд ширээн дээр нь хошногодон эмэлж байгаа.
Энэ маань төрөл арижсан мэт гэнэт юу болчихоо вэ??? Даанч Энхбаяр хэлж байгаа болохоос биш уул нь үнэнийг л хэлээд байна л даа?!
Дэлгэрсайхан Битгий хуцаад бай гэж хэлсэн нь Зан Дао Шао данжаадад зориулж хэлсэн. Өөрөө хэлбэл өөрөө адилхан хулгайч луйварчин идэмхий гахай байж битгий нохой шиг хуцаад бай гэж анхааруулж хэлсэн хэрэг.
Шуналгүй шоуддаггүй Буриад нь хорвоод байхгүй
Хүрэлсүх Занданшатар нар бас нуугдаж байгаа. Малууд аа..
Энхбаяр өөрөө хуйвалдагчдын нэг. Барууны тэжээвэр, урвагч Элбэгдорж Сайханбилэг нарын авлига, луйварыг хамгийн мэдэх атлаа ганц үг ганхийдэггүй этгээд. Одоо МАН-ын удирдлагуудыг өөрчилж, өөрийн дагавар хүүг дэвшүүлэх бодолтой ч байж мэднэ.
Дэлгэрсайхан Битгий хуцаад бай гэж хэлсэн нь Зан Дао Шао данжаадад зориулу хэлсэн. Өөрөө хэлбэл өөрөө адилхан хулгай идэмхий гахай байж битгий нохой шиг хуцаад бай гэж анхааруулж хэлсэн хэрэг.
Дэлгэрсайхан Битгий хуцаад бай гэж хэлсэн нь Зан Дао Шао данжаадад зориулж хэлсэн. Өөрөө хэлбэл өөрөө адилхан хулгайч луйварчин идэмхий гахай байж битгий нохой шиг хуцаад бай гэж анхааруулж хэлсэн хэрэг.
Хөөе чи цаашаа зайлдаа
Энхбаярын тавьж буй асуулга үнэн бөгөөд ноцтой асуудал . Бас Энхбаяр дагавар хүүгээдээ зай завсар гаргах гэж байгаа нь үнэн . Энхбаяр монголд авлигыг дэгдээсэн засрашгүй нүгэлтэн нь ч бас үнэн . Бүгд ХУЛГАЙ - бас ХУЛГАЙЧИД , одоо ард түмэн л СОР ЗАЛАХ цаг . Өөр сонголт үгүй ...
Энхбаяр 3 Ерөнхийлөгчийг дэмжиж байна ! Энд зарим нэг овилгогуй оркууд -Зайлаач хөгшин өвгөн энэ тэр гэж их солиорсон байх юм ? Монголын эрх ашиг чи бидниы эрх ашиг ийг төлөө Монголын Ерөнхийлөгч байсан хүн ТЭМЦЭЖ байхад дэмжихийн оронд Ингэж дэмийрч балайрна гэж юу байх вэ ? Тэгэж яривал Их гүрнүүдийн удирдагч Путин- Трамп-Ши Жинпин 80 хүрсэн ,70 гарсан хүмүүсийн хажууд Энхбаяр залуухан ирч хүчтэй хүн ! Харин нэг юм үнэн. Энэ нэг мх залуурхаад байгаа гөлөг өөрөа хэзээ ч энэ насанд хүрэхгүй маажих нь тодорхой. Амны алдаа чинь Аминд чинь хүрнээ ! Энхбаярыг Зөв зүйтэй үйлс болгонд нь Дэмжинэ!
Энхбаяр 3 Ерөнхийлөгчийг дэмжиж байна ! Энд зарим нэг овилгогуй оркууд -Зайлаач хөгшин өвгөн энэ тэр гэж их солиорсон байх юм ? Монголын эрх ашиг чи бидний эрх ашиг ийг төлөө Монголын Ерөнхийлөгч байсан хүн ТЭМЦЭЖ байхад дэмжихийн оронд Ингэж дэмийрч балайрна гэж юу байх вэ ? Тэгэж яривал Их гүрнүүдийн удирдагч Путин- Трамп-Ши Жинпин 80 хүрсэн ,70 гарсан хүмүүсийн хажууд Энхбаяр залуухан ирч хүчтэй хүн ! Харин нэг юм үнэн. Энэ нэг их залуурхаад байгаа гөлөг өөрөө хэзээ ч энэ насанд хүрэхгүй мажих нь тодорхой. Амны алдаа чинь Аминд чинь хүрнээ ! Энхбаярыг Зөв зүйтэй үйлс болгонд нь Дэмжинэ!
Энхбаяр үнэн бөгөөд зөв ярьж байна Оюунэрдэнэ таг байж болохгүй Тайлбараа хий
оймсыг нь гозолзуулчих вий дээ !
сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй буюу хусээгуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт даргаа гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэнд хамгийн муу еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!
Хүрэлсүх Занданшатар нар бас нуугдаж байгаа.
Н.Энхбаяр шударга, эх оронч хүн биш ээ. Тэр хүүхдээ сайд болгох өчүүхэн эрх ашгийн төлөө нэр төрөө, хүн чанараа уландаа гишгэлж буйг нь хараад өрөвдөж байна түүнийг. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын залуу улстөрчдийгөө бид өмөөрч хамгаалахгүй бол хуучин хулгайчууд юу ч хийхээс буцахгүй болсон нь сүүлийн хэд хоногт улам илүү мэдрэгдэж байна. Гэхдээ зүгээрээ. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ! Одоо дагавар хүүгээ МАН-ын даргад зүтгүүлэхийн тулд яах ч буцахгүй болжээ.
Хөөш,залуу гэхээр хайрлаад хөгшин хөөдөг юм уу? Хол очиж хуцна биз. Сумын Кочекарк байсан хүн төгссөн сургууль нь тодорхой бус хүн хэдхэн жилийн дотор Жагсаал хийсээр яваад Ерөнхий сайд болоод 6- 6 жил байлаа. Юу гаараа гийгүүлсэн юм ? Мие г хятадын эрлийз гэж жагсаж Сайд болохгуй гэж бсн хүн! Өөрөө Хятадуудтай далд нууц гэрээ хийсэн юм биш үү? Ер нь Хятадын Эрлийз гэж цовоо хашгирч байсан сэтгүүлч Мөнхбаясгалан өөрөө Хятад өвөөтэй юм бсн бн ш дээ ! О.Дашбалбар агсан ч ялгаагүй. 1945 онд аав Очирбат Хятадын харьят хүн Өвөр Монгол/Хятад хүн АрМонголд ирсэн гэж өөрөө номондоо бичсэн нь цагаан дээр хараар бичсэн нь байгаа! Тэглээ гээд Монголын төлөө хамгийн Их тэмцэж Явсаны Ард түмэн мэднэ! Цусанд биш Монголыг төлөө гэсэн сэтгэлд гол учир бий ! Энхбаяр Ерөнхийлөгчийг дэмжиж байна !
Монголын тусгаар тогтнол газар нутгаар тоглосны чинь үйлийн үрийг чинь эдлүүлнээ.
Өөрийн ашиг сонирхол урагшаа явахгүй бол илт элий балай юм мушгин гуйвуулж солиороод эхэлдэг хүмүүс дээ
новш чинь лбгдржид хүчирхийлүүлж байсан нь зөв байжээ хошногынх нь зураг бичлэг байдаг гэсэн ОО д нь камер тавьж доромжилж байсан шт
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs
Асуулга-ийг тун товч тодорxой тавьжээ, яагаад одоо болтол таг байнаа?????!!!!!!! Xудлаа юм бол xариултаа энэ xүн шиг нээлттэй xэлээд, xүн гүтгэж байгаа xүнийг xурдxан баривчлаач ард түмэн мэлмий чилээж байна!!! Тэгэxгүй бол Балба болоx аюул нүүрлэж байна!!!!!
Асуулга-ийг тун товч тодорxой тавьжээ, яагаад одоо болтол таг байнаа?????!!!!!!! Xудлаа юм бол xариултаа энэ xүн шиг нээлттэй xэлээд, xүн гүтгэж байгаа xүнийг xурдxан баривчлаач ард түмэн мэлмий чилээж байна!!! Тэгэxгүй бол Балба болоx аюул нүүрлэж байна!!!!!
Танд талархаж байна
Чи одоо бодиочээ солиороол бх юмдаа
Etsesiig ni ZAAVAL uzeerei, mash sain todorhoi yarij bn. Avilgagui 1 shirheg ch ajil hiigdej baigaagui shuu. Bur utgurch yalzarch ulsaa tonoj, tusgaar T- oo hudaldsan.
Авилгалын загалмайлсан эцэг гэдэг цолыг анх Нямдорж гуай өгсөн юм шүү дээ. Нэг өглөө нэгэн зэрэг 500 хүн өдөрт 10-с доошгүй хүнд хэлж тарааж байсан юм. Би он сар өдөртэй нь мэднэ дээ. Үүнээс ч өөр юм мэднэ.
Энэ МАН -ны дарга гэж хун байна уу?!
Энхбаяр малаа чамайг хэн шоронд хийлээ
Элбэгдорж-Нямдорж ! Бүгд мэднэ ! Хурц бас оролцсон !
Элбэгдорж-Нямдорж ! Бүгд мэднэ ! Хурц бас оролцсон !
Мөрөөрөө үхэж далд ордоггүй юм байх даа. Энэ одоо МАН-ын дарга болох гэж шантааж хийгээд байгаа юм уу хаашаа юм бэ??? Эсвэл нүүрс тээврийн машинтай юм уу??? Зайл л даа чи.
Залуусаа залуусаа гэж худлаа хашгирсан мулхи нарт : Хөөш,залуу гэхээр хайрлаад хөгшин хөөдөг юм уу? Хол очиж хуцна биз. Сумын Кочекарк байсан хүн төгссөн сургууль нь тодорхой бус хүн хэдхэн жилийн дотор Жагсаал хийсээр яваад Ерөнхий сайд болоод 6- 6 жил байлаа. Юу гаараа гийгүүлсэн юм ? Мие г хятадын эрлийз гэж жагсаж Сайд болохгуй гэж бсн хүн! Өөрөө Хятадуудтай далд нууц гэрээ хийсэн юм биш үү? Ер нь Хятадын Эрлийз гэж цовоо хашгирч байсан сэтгүүлч Мөнхбаясгалан өөрөө Хятад өвөөтэй юм бсн бн ш дээ ! О.Дашбалбар агсан ч ялгаагүй. 1945 онд аав Очирбат Хятадын харьят хүн Өвөр Монгол/Хятад хүн АрМонголд ирсэн гэж өөрөө номондоо бичсэн нь цагаан дээр хараар бичсэн нь байгаа! Тэглээ гээд Монголын төлөө хамгийн Их тэмцэж Явсаны Ард түмэн мэднэ! Цусанд биш Монголыг төлөө гэсэн сэтгэлд гол учир бий ! Энхбаяр Ерөнхийлөгчийг дэмжиж байна
Энхбаяраас өөр энэ далд хуйвилдааныг олж харах ил болгох зоригтон үнэндээ байхгүй шүү дээ!!!!!! Монгол яг эгзэгтэй үед ийм ганц нэг нуугдмал эстэй хүмүүс Монголыг аварч байсан түүхтэй
АНXААР! Амарбаясгалан гэгч нүүрсний xулгайн эзэн байсныг нотолсон видео, Шайр xийцгээ. https://www.youtube.com/watch?v=-ksMVF0iYDs
АНXААР! Амарбаясгалан гэгч нүүрсний xулгайн эзэн байсныг нотолсон видео, Шайр xийцгээ. https://www.youtube.com/watch?v=-ksMVF0iYDs
АНXААР! Амарбаясгалан гэгч нүүрсний xулгайн эзэн байсныг нотолсон видео, Шайр xийцгээ. https://www.youtube.com/watch?v=-ksMVF0iYDs
АНXААР! Амарбаясгалан гэгч нүүрсний xулгайн эзэн байсныг нотолсон видео, Шайр xийцгээ. https://www.youtube.com/watch?v=-ksMVF0iYDs
Ene chini unuu muu menget hunjilduu gariin useg zurj UIH.n dargaas multarch bsnaas iluu notstoi l hereg bolj, uund namiinh n gishuud ,ulsiin deed shuuhiinhen neg tailbariig ydaj N.Enhbayrt uguh bolov uu !
Zaluu ue geed ulsiin hugjild , ard irgeddee nogdoh ter ih mungiig gulsuulj uursduu shaagaad bh n ene namiin zaluuchuudad zuv gej bodogdood bn uu ? zaluus iim bodoltoi bvl ene uls hezeech hugjij ard irgediin nuruu n hezeech tegshir chadahgui shuu !!!
chairan tsag chugaachaa ! , Ouuynerdened ymar ich itgej bailaa ! . Nuuch , nuuch bas dachin nuuch geed boon chulgai luivar mongo ugaalt yvagdsan baina . Odoo chamsaatnuudtain tsug schorond chiich estoi. ene chulgaichdaas bolj bid Nepal ulsaas door amidarch bgaa odoo tanaraas chariuugaa avna.