.jpg)
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаас худалдаж авсан. Гэвч, “…Тэгэхдээ төрийн мөнгийг ашиглаж, ингэхдээ хууль бус үйлдлүүд олныг хийсэн” гээд тус 49 хувийг төрд шилжүүлэн авсан. Энэ нь 2019 хаврын явдал юм. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, сүүлдээ ТӨҮГ болсон. “…Төрд авлаа” гэснээс хойш хэсэг чимээгүй байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал саяхнаас дахин босоод ирэв.
“…Оросууд Эрдэнэтийг буцааж авч байгаа гэнэ. Сахал Эрдэнэбилэгт мөнгийг нь хүүтэй буцааж өгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар болж байгаа гэнэ. Учир нь, худалдан авсан тал өмчөө аваагүйгээс худалдсан тал нь үүргийнхээ дагуу гэрээг хүчинтэй бусад тооцуулжээ” гэсэн агуулгатай “зар” тарав. Мөн, үүнийг дагуулаад “…Дарангуйлал тогтоход эхний ээлжинд, олон жил зүтгэж байж улс үндэстнийхээ мэдэлд авсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг Орост, бүр нарийндаа Оросын олигархуудад эргүүлэн өгөх буй за. Хоёрхон улсыг эс тооцвол, жижиг улсын дарангуйлагчид ямагт хөрш орныхоо төр, олигархуудад болон дотоодынхоо хүчний байгууллагын томчуулд үндэсний бизнесүүдийн хөрөнгийг хураан, булаан авч шилжүүлэн өгсөөр ирсэн түүхтэй. Манайд саяхан бас яг энэ явдал болох гэсэн дээ. Манай бизнесмэнүүд улс төр-эдийн засгийн боловсрол тун муутай, зарим нь бүр хувийн өмч, бизнесийг хамгаалдаг “чанга гар” хэрэгтэй мэт тэнэгтдэг. Ямар ч дарангуйлагч хувийн өмч, бизнесийг өөрийн хяналтанд авч, бизнесмэнийг албатаа болгох тэргүүн зорилготой юм шүү дээ” гэсэн мэдээ хөвөрч байна. Эх сурвалжийн мэдээллээр, эрх баригчид “…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ. Яг энэ асуудлыг өнөөдөр томоохон, чухал албан тушаал хашиж буй нэгэн эрхэм хариуцаад хөөцөлдөж байгаа юм байна. Мөн, ард нь асар өндөр дүнтэй шан, харамжийн асуудал ч байгаа тухай “бор шувуу” нисээд хэд хонов.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл12
Баас өмхийгөө тавихгүй...гэдэг. Монголын төр үндсэндээ хэвээрээ л байх шиг.
Сахал мөнгөө гаргуулж авч чадахгүй бга болхоор тэгж л өөрийгөө хохиролгүй болгох гэж бна. Үнэндээ МАН гарууд энэ хүний тархины бядад хүрэхгүй.
Еврейчүүдийг дээдэлж, Азийг доорд үздэг Кремлийн оройд байдаг таван хошууг Еврейчүүдийн зургаан хошуу Маген Давидээр солих хэрэгтэй. Женкогийн Оросуудтай холбогдсон бүх юм баастай байдаг.
Энэ худал цуурхал бна. 49 хувийг Оросуудаас хууль бусаар худалдаж авсны дараа төрд авах процесс явагдсан. Төрд авсан явдал нь дараачийн асуудал. Оросууд зёрдгаа зараад мөнгөө аваад асуудал нь дууссан. Оросуудын авсан мөнгө төрийнх бна уу? хувийнх бна уу тэдэнд бас хамаагүй. Харин ч 2 улсын хоорондын гэрээгээр 40 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжих 49-ийг үнэлэж зараад мөнгөө авчихсан нь Оросуудад цэвэр олз. Тиймээс Оросууд 49-тэй эргэж зууралдан гэж байхгүй. Худал цуурхал тарааж, хүмүүсийн бодлыг хордуулах хорт ухуулга явж байгаа юм бна
Үнэн.Гэхдээ Азийн дайсан Оросууд анхнаасаа хууль бус наймаа зохион байгуулсан. Чуулган тарахаас өмнө ганц сарын өмнө тендер зарласнаас эхлээд...
АВСАН ӨМЧИЙГ НЬ ӨӨР ХҮН ЭЗЭМШЭЭД БАЙХЛААР ЗОХИЦУУЛАЛТ ГАРГАЛГАА ХИЙХ БАЙХДАА. ЯАДАГ ЮМ БОЛ
Энэ худал цуурхал бна. 49 хувийг Оросуудаас хууль бусаар худалдаж авсны дараа төрд авах процесс явагдсан. Төрд авсан явдал нь дараачийн асуудал. Оросууд зёрдгаа зараад мөнгөө аваад асуудал нь дууссан. Оросуудын авсан мөнгө төрийнх бна уу? хувийнх бна уу тэдэнд бас хамаагүй. Харин ч 2 улсын хоорондын гэрээгээр 40 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжих 49-ийг үнэлэж зараад мөнгөө авчихсан нь Оросуудад цэвэр олз. Тиймээс Оросууд 49-тэй эргэж зууралдан гэж байхгүй. Худал цуурхал тарааж, хүмүүсийн бодлыг хордуулах хорт ухуулга явж байгаа юм бна
Сахал ,Эби нар энэ насандаа амжихгүй байхаа
Төрийн нэрээр хүний хөрөнгө дээрэмдэх бол коминустууд л хийдэг одоо ч хийж бна нямдорж юу гэж блаа авсан мөнгө нь банк бас зээлээр авсан юу гэж солиорлоо одоо дэлгүүрт орход таны мөнгө зээл бна талх өгөхгүй гэх юм уу ийм л юм хийдэг улс шудрага ёс хэзээ нэгэн цагт гүйцнэ

тэмбүү гарьд худлаа хуцаарай
АНXААР!!! Энэ you tube-ийг шайр xийцгээ. МОНГОЛД БОСЛОГО гараx тоxироо бүрджээ. https://www.youtube.com/watch?v=qt6Uo0CWsEs