sonin.mn

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан.


Энэ хүрээнд төсвийн хэмнэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, төсвийн сахилга батыг чангатгах зорилгоор төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхээр зохицуулсан байна.


Мөн орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй баталж, хэрэгжүүлэх, төсвийн захирагч нарыг тухайн жилийн батлагдсан төсвийг зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болох эрх зүйн зохицуулалтыг тус тус нэмж тусгажээ.