sonin.mn

ОУОХ-ны “Олимпын эв санааны нэгдэл”-ийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын Туялзуур сэлэмний багш- дасгалжуулагчдын үндэсний сургалт семинар эхэллээ.


Энэхүү сургалт 2025 оны 9 дүгээр сарын 8-наас 13-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэл хот, орон нутгаас нийт 25 багш- дасгалжуулагч хамрагдаж байна.


Сургалтыг БНСУ-ын иргэн, Солонгосын Туялзуур Сэлэмний Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Пара туялзуур сэлэмний холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга ноён Юу Жинкук удирдан явуулах юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцов.